тагнуул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тусгай зорилгоор ямар нэг зүйлийг нууцаар олж мэдэх, мэдээлэх ажиллагаа
- 2.Цэргийн болон улсын нууцыг олж мэдэн өөр улсад уламжлан мэдүүлэх гэмт хэрэг;
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тагнуул |
|---|---|
| Харьяалахын тийн | тагнуулын |
| Заахын тийн | тагнуулыг |
| Өгөх орших тийн | тагнуулд |
| Гарахын тийн | тагнуулаас |
| Үйлдэхийн тийн | тагнуулаар |
| Хамтрахын тийн | тагнуултай |
| Чиглэхийн тийн | тагнуул луу |
| Олон тоо | тагнуулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тагнуулын арга — үүрэг зорилгоо хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нууц болон бусад мэдээ, баримт сэлтийг олох зорилгоор тусгай албаны ашиглаж буй арга хэмжээний цогц
тагнуул хийх — сэм тагнах
тагнуулд явуулах — нууцаар сэм тагнан туршихаар хэн нэгнийг илгээх
тагнуулын мэдээ — тусгай алба, үндсэн үүрэг зорилтынхоо дагуу нууц арга, хэрэгслээ ашиглан олж авсан мэдээ, баримт сэлт
тагнуулын салаа — эсрэг этгээдийн үйл ажиллагааг нууцаар тагнан ажиглаж мэдэх зорилго бүхий цэргийн салаа
тагнуул тавих — хянан сэргийлэх, турших зорилгоор хүн тавих
тагнуул хүн — тагнах ажил хийгч
тагнуул элсүүлэх — нууц мэдээлэх ажилтан элсүүлэх
Хоршоо үг
тагнуул туршуул — бусдын ажил хэргийг нууцаар тагнан турших ажил хийгч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.