тагнах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эсрэг этгээдийн нууцыг мэдэж авахаар нууцаар ажиглах, турших, хянах
- 2.хуучирсанЧагнах
- 1.Таримал ургамал бутлан өсч үр сугарсан хойно өвсийг арилган хөрсийг сийрүүлж далагнуулан шороо нэмэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тагнах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тагнана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тагналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тагнав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тагнажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тагнасан |
| Хэвшсэн нэр (-даг) | тагнадаг |
| Холбох нөхцөл (-ж) | тагнаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тагнаад |
| Болзох нөхцөл (-вал) | тагнавал |
| Хүсэх (-маар) | тагнамаар |
| Захирах (-аарай) | тагнаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | тагнахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тагнаж мэдэх — нууцаар туршин мэдэх
тагнаж тодруулах — а.тухайн ажил хэрэг, үйл ажиллагааг нууцаар ажиглан тодруулах; б.тухайн зүйлийг бусдад мэдэгдэлгүй ажиглан харж байдал төлөвийг нь мэдэх
сэм тагнах — тухайн зүйлийг бусдад мэдэгдэлгүй нууцаар туршин мэдэх
тариа ногоо тагнах — тариа ногоог үр сугарсны дараа хөрсийг нь сийрүүлэн шороогоор манах
Хоршоо үг
тагнах турших — нууцаар ажиглан турших, сэм туршин мэдэх
тагнах тандах — аливаа юм, үйлийн байдал төлөвийг нууцаар ажиглаж мэдэх
тагнах чагнах — бусдын хэлж ярьж буй зүйлийг нууцаар сэм сонсох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.