тактик
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дайн тулааны бодлого; байлдааныг удирдах, байлдаан хийх арга ухаан
- 2.шилжсэн утгаНийгэм улс төрийн тэмцэл явуулах арга ажиллагааны цогц, тавьсан зорилтоо хэрэгжүүлэх арга ухаан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тактик |
|---|---|
| Харьяалахын тийн | тактикийн |
| Заахын тийн | тактикийг |
| Өгөх орших тийн | тактикт |
| Гарахын тийн | тактикаас |
| Үйлдэхийн тийн | тактикаар |
| Хамтрахын тийн | тактиктай |
| Чиглэхийн тийн | тактик руу |
| Олон тоо | тактикууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тактикийн бэлтгэл — цэргийн салбар анги, нэгтгэлийн бие бүрэлдэхүүн, удирдлагын байгууллагыг байлдаанд бэлтгэж, байлдахад сургах бэлтгэл сургуулийн нэг
байлдааны тактик — байлдааны үйл ажиллагааг явуулах тулааны бодлого
давшилтын тактик — дайн тулааны үед цэргийн анги нэгтгэл урагш давших төлөвлөгөө
ухрах тактик — хохирол багатай, зөв зүйтэй ухран дараагийн давшилтад хүрэх байлдааны бодлого
эзлэх тактик — эсрэг этгээдийн байрлалыг эзлэн авах төлөвлөгөө
тактик боловсруулах — ямар нэг томоохон үйл ажиллагааг явуулах арга ухаан боловсруулах
тактик сайтай — а.бодож боловсруулах арга ухаан сайтай; б.бодож төлөвлөсөн зүйл нь сайн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.