талах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдын эд юмыг хураан авах буюу албанд барьж авах;
- 2.Өрөөл бусдын эд юмыг булааж дээрэмдэн авах; тонон түйвээх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | талах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | таллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | талав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | талжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | талсан |
| Хэвшсэн нэр (-даг) | талдаг |
| Холбох нөхцөл (-ж) | талж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | талаад |
| Болзох нөхцөл (-вал) | талбал |
| Хүсэх (-маар) | талмаар |
| Захирах (-аарай) | талаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | талахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
талж авах — бусдын эд зүйл, мал хөрөнгийг дээрэмдэн булааж авах
талан мөлжих — бусдын эд зүйлийг дээрэмдэн, дарлан мөлжих
Хэлц үг
харайх барайхыг нь талах — хамаг юмыг нь дээрэмдэн авах
Хоршоо үг
алах талах — хүч хэрэглэн алж устган, эд зүйлийг нь дээрэмдэх
барих талах — хүч хэрэглэн барих, устгах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.