талбай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хот суурин газар тусгай зориулалтаар хийгдсэн өргөн, тэгш талбар
- 2.Талбар
- 3.Тариалан, хадлан зэргийн ургах газар
- 4.Хавтгай болон биетийн гадаргын тоон хэмжигдэхүүн.
- 5.дөрвөлжин дүрстэй ойролцоо хэлбэрийн ямар нэг зүйл
- 6.хоёр буюу түүнээс дээш гудамжны уулзах задгай газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгa flat surface; an even area; square, plaza; field
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | талбай |
|---|---|
| Харьяалахын тийн | талбайн |
| Заахын тийн | талбайг |
| Өгөх орших тийн | талбайд |
| Гарахын тийн | талбайгаас |
| Үйлдэхийн тийн | талбайгаар |
| Хамтрахын тийн | талбайтай |
| Чиглэхийн тийн | талбай руу |
| Олон тоо | талбайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
талбайн теннис — үслэг зөөлөн бөмбөгөөр голд татсан торыг давуулан цохих хоёр болон дөрвөн хүн тоглох спорт тоглоом
биеийн тамирын талбай — спортоор хичээллэх тусгай зориулалтын талбай
сурын талбай — сур харвах газар
Сүхбаатарын талбай — их жанжин Сүхбаатарын хөшөө бүхий Улаанбаатар хотын төв хэсэг
талбайн хөлс — хувьчлагдсан байрны засвар, үйлчилгээ, гэрэлтүүлдэг, цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн орц хонгилын үйлчилгээнд зориулах төлбөр
индрийн талбай — өрөө тасалгааны шалнаас өндөрлөг тавцангийн юм тавиагүй хоосон хэсэг
тариалангийн талбай — тариалалт хийх газар
Хоршоо үг
гудамж талбай — хот суурин газрын барилга байшингийн хоорондох шулуун чөлөө болон тусгай зориулалт бүхий томхон тэгш талбар
Товчилсон үг
ТАХ — Талбай Ашиглалтын Хураамж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.