татвар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Татварлаж авах зүйл, оноож авах зүйл
- 2.Энгийн ардаас харьяат засаг ноёнд, ноёноос хаанд биеэр болон эд хөрөнгөөр төлж, гүйцэтгэж байсан алба), татвар гувчуур хорш. (алба татвар), татвар түрээс хорш
- 1.Цус холилдсон мал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtax; levy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | татвар |
|---|---|
| Харьяалахын тийн | татварын |
| Заахын тийн | татварыг |
| Өгөх орших тийн | татварт |
| Гарахын тийн | татвараас |
| Үйлдэхийн тийн | татвараар |
| Хамтрахын тийн | татвартай |
| Чиглэхийн тийн | татвар луу |
| Олон тоо | татварууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
татвар авах — ямарваа ашиг орлогоос татаас авах
татвар ноогдуулах — тухайн зүйлийг үнэд тохирох татаасыг нь оноож өгөх
татвар тогтоох — ямарваа ашиг орлогод тохирсон татаас оноох
татвар хураалгах — татаасаа өгөх
татвар эм — хуучир. - авааль эхнэрийн дараа ураг холбосон эм, бага эхнэр
татвар төлөгч — татвар төлж буй этгээд
татвар хураагч — татвар хураан авагч
татвар мал — цус холилдсон мал
Хоршоо үг
гааль татвар — улсын хилээр орж байгаа зүйлээс хувь бодож татварлаж авах зүйл
татвар хураамж — алив нэг орлогоос өгвөл зохих мөнгөн хувь
алба татвар — Албанд төлбөл зохих мөнгөн хувь; #Энгийн ардаас харьяат засаг ноёнд, ноёноос хаанд биеэр болон эд хөрөнгөөр төлж, гүйцэтгэж байсан алба
татвар гувчуур — алба татвар
татвар түрээс — бусдад өгвөл зохих төлбөр
Үгийн гарал
By surface analysis, тат- (tat-, “to pull, drag; to levy”) + -вар (-var).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.