Үндсэн хэсэг рүү шилжих

татах

үйл үгнэр үг[tḁ̈.tɜ̆χ]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Үгтээх, чангаах
  2. 2.
    Даруулж бэхлэх, хүлэх
  3. 3.
    Олс, дээс зэргийг хэцлэх, тэлж бэхлэх
  4. 4.
    Мөч эрхтэн тэнийхгүй болох, татганан хөдлөх, шазвалзах
  5. 5.
    Суваг, татаал малтах
  6. 6.
    Мах ногоо зэргийг маш жижигхэн хэрчих, хяргах, огтлох
  7. 7.
    Дээл хувцсаа сэлбэх, зарим хэсгийг нь шинэчлэн засах; гутланд ул татах (гутал уллах), дээлэнд өнгө татах (дээлийг гадартай болгох), уурганд үзүүр татах (уурга хуйвтай болгох
  8. 8.
    Агаар хий мэтийг уушгинд оруулах, сорох; амьсгал татах (а.амьсгал авах; б.шилж. үхэх), тамхи татах (тамхины утааг сорон уушгиндаа оруулан хамраараа гадагшлуулах), яндан утаагаа татах (яндан утаагаа сорох
  9. 9.
    Хурааж авах хумих, эмхлэх, ойртуулах
  10. 10.
    Хөгжим тоглох, үлээх, дуугаргах
  11. 11.
    Татварлах, дайчлах, хувь ногдуулан тэсгэж авах
  12. 12.
    Сайн эсвэл муу явдалд оруулах

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto pull, drag; to fasten, tighten, draw together; to restrain; to draw (a rope, a line); to contract, cramp, twitch (of an organ); to dig (a ditch); to mince, grind; to mend (clothing)

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)татах
Одоо ирээдүй цаг (-на)татна
Өнгөрсөн цаг (-лаа)татлаа
Өнгөрсөн цаг (-в)татав
Өнгөрсөн цаг (-жээ)татжээ
Үйлдсэн нэр (-сан)татсан
Хэвшсэн нэр (-даг)татдаг
Холбох нөхцөл (-ж)татаж
Урьдчилах нөхцөл (-аад)татаад
Болзох нөхцөл (-вал)татвал
Хүсэх (-маар)татмаар
Захирах (-аарай)татаарай
Үгүйсгэх (-хгүй)татахгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • гадагш нь татах — гадна тийш нь чангаах, зулгаах

  • гэдрэг татах — ар тийш нь чангаах

  • морины ам татах — морины ам чангаан зогсоох

  • нум татах — нум хөвчлөн чангаах

  • өрх татах — өрхийг гэдрэг нь сөхөх

  • хойш нь татах — юмыг ар тийш чангаах

  • эсгий татах — зулсан эсгийгээ хуйлан чирч боловсруулах

  • суга татах — огцом татах, мулт татах

  • ачаа татах — уяа татлагаар ачааг даруулан бэхлэх, чангалах

  • олом татах — олом чангалах, бэхлэх

  • дээс татах — а.дээс тэлж бэхлэх; б.шилж. хөл хорих

  • зэл татах — морь мал уях зориулалтаар дээс сур зэргийг газарт сунган татаж хоёр үзүүрийг нь бэхлэх

  • олс татах — олс сунган бэхлэх

  • хэц татах — юм өлгөх, хатаах зорилгоор олс юмуу дээсийг тэлж хоёр үзүүрт бэхлэх

  • нүд татах — нүдний зовхи байн байн татганан хөдлөх

  • хэл татах — хэлж ярьж чадахгүй болох

  • шөрмөс татах — булчин хүчтэй агших

  • шуудуу татах — шуудуу хийх, шуудуу ухах

  • мах татах — а.махыг жижиглэн хэрчих; б.шилж. мал таргалж жин нэмэгдэх

  • ногоо татах — ногоо жижиглэн хэрчих

  • идэш татах — өвлийн хүнсээ бэлдэж авах

  • өвс татах — өвс хадаж, бэлдэж авах

  • түлээ татах — түлээ бэлдэж авах

  • бүрээ татах — бүрээ үлээх

  • хуур татах — хуур тоглох

  • хуучир татах — хуучир тоглох

  • татах бүрээ — хөгжим. - таван тохой илүү урт модон хонгионд амгай углан үлээх хийцтэй, өнгө цараа тодорхой бус, хийн эгшигтний намын үлээвэр хөгжмийн зэмсэг

  • татвар татах — олсон орлогоос нь хувь татан авах

  • алба татах — алба татвар авах

  • тээвэрт хөсөг татах — унаа хөсгийг нь дайчлан авах

  • цэрэгт татах — цэргийн албанд дайчлах

  • өөд нь татах — а.юмыг засч эмхлэх, б.сайн замд оруулах, сайжруулах

  • уруу татах — а.муу зүйл заах, муу хэрэгт түлхэн оруулах, муугаар нөлөөлөх, дордуулах; б.ямар нэг ажил хэрэгт татан оролцуулах

  • хэрэгт татах — хэрэгт холбогдуулах

  • хариуцлагад татах — хариуцлага хүлээлгэх

  • манан татах — манан татах, манантай болох

  • солонго татах — солонго гарах

  • униар татах — униар тархах

  • хөшиг татах — бөс даавуу зэргээр хийсэн халхавчаар халхлах

  • тоос татах — их тоос дэгдэх

  • … болон өөр 16

Хэлц үг

  • солби татах — хүйтэн харцаар ширвэн харах

  • сэтгэлээ татах — хүсээгүй боловч санаж мөрөөдөж байсан зүйл, хайрлаж дурласан хүнээ өөрийн эрхгүй орхих

  • аавын хаалга татах — шоронд орох

  • өрцөө татах — ихэд харамлах

  • гар татах — харамлах, нарийлах

  • шил нь татах — гөжих, зөрүүдлэх

  • элэг татах — хамаатан саднаа зөнгөөрөө мэдрэх

  • салаа татах — морь мал ихэд таргалах

  • тал тохой татах — хэн нэгнийг бусдаас онцгойлж үзэх, таньдаг мэддэг хүнээ дотночлон үзэх

  • намтар татах — хэлмэгдэн шоглогдсоор муу нэртэй болох

  • амаа татах — а.дуугүй болох; б.илүү үг ярихгүй байх

  • ↑аавын хаалга татах

  • ↑ алга татах

  • ↑ амаа татах

  • ↑ амьсгал татах

  • ↑ гар татах

  • ↑ гэдсээ татах

  • ↑ дээс татах

  • ↑ дээш татах

  • ↑ зуу татах

  • ↑ намтар татах

  • ↑ нүд хуу татах

  • ↑ өөд нь татах

  • ↑ өрцөө татах

  • ↑ салаа татах

  • ↑ солби татах

  • ↑ сэтгэлээ татах

  • ↑ тал тохой татах

  • ↑ уруу татах

  • ↑ ус татах

  • ↑ хэл ам татах

  • ↑ шил нь татах

  • ↑ элэг татах

Зүйр цэцэн үг

  • Татавч тасрахгүй

  • Матавч хугарахгүй

Хоршоо үг

  • татах түлхэх — а.юмыг хүчлэн нааш цааш болгох; б.шилж. урваж шарвах, зангаа хувиргах, бусдыг гадуурхах

  • татах чангаах — а.юмыг үгтээн нааш болгох; б.шилж. хүнийг элдвээр туршин оролдох, эргүүлэх

Үгийн гарал

From Proto-Mongolic *tata-, compare Buryat татаха (tataxa), Kalmyk татх (tatx). May be compared with Proto-Turkic *tart-, see Turkish tartmak. Sense "to smoke, to inhale" is a semantic loan from Chinese 抽 (chōu, “to draw”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.