тахим
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өвдөгний арын нугарах үе, хүн, малын тойгны эсрэг нугарах газар
- 1.Монгол бөхийн барилдаанд давсан, өвдөг шороодсон хоёр бөхийн барилдаан дууссаныг тэмдэглэх найрсаг ёслол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тахим |
|---|---|
| Харьяалахын тийн | тахимын |
| Заахын тийн | тахимыг |
| Өгөх орших тийн | тахимд |
| Гарахын тийн | тахимаас |
| Үйлдэхийн тийн | тахимаар |
| Хамтрахын тийн | тахимтай |
| Чиглэхийн тийн | тахим руу |
| Олон тоо | тахимууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тахимаар өвдөх — хөлийн тахим орчмоор өвдөх
тахимаар нь боох — уяа хүлгийг тахим орчмоор нь боох
тахим ширхрэх — тахим орчмоор унжирч шимшрэн өвдөх
тахимны хонхор — өвдөгний арын хонхорхой
тахим авах — а.учраа бөхийн тахимаас шүүрэн барих; б.давсанаа батлах ёс гүйцэтгэх, дүүмэд бөхийг суган доогуураа гаргаж, ахмад бөхийн суган доогуур гарна
тахимаа өгөх — учирсан хоёр бөх унасан давсанаа харилцан зөвшөөрч, унасанаа баталж ахмад дээд цолтой бөхийнхөө суган доогуур тэргүүнээ мэхийн гарч, бие биеийн ууц хонгон дээр гараа хүргэж эетэй дотносож хүндлэн, дараа сайн барилдахыг илэрхийлдэг монгол бөхийн хүндлэх ёс
тахим татах — хөлийн шөрмөс татах
тахим ширхирэх — хөл унжирч шимширч өвдөх
эгэм тахим — учраа бөхийн эгэм өөд алгадан, тахимнаас шүүрэн авч хаях мэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.