Үндсэн хэсэг рүү шилжих

тогоо

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠣᠭᠤᠭ᠎ᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хоол, цай болгох сав
  2. 2.
    Халаах, буцалгах маш том сав
  3. 3.
    Гаансны тамхи хийж татдаг хэсэг;
  4. 4.
    ихэвчлэн нуур тогтсон байгалийн хотгор газар
    • Увс нуурын тогоо

Англи утга

  • нэр үгpot, saucepan; kettle, teapot; cauldron

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтогоо
Харьяалахын тийнтогооны
Заахын тийнтогоог
Өгөх орших тийнтогоонд
Гарахын тийнтогооноос
Үйлдэхийн тийнтогоогоор
Хамтрахын тийнтогоотой
Чиглэхийн тийнтогоо руу
Олон тоотогоонууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • тогоо болгох — шинэ тогооны балыг гаргахаар галд улайсгах, адууны хомоол зэргээр арчих

  • тогоо гантах — тогоонд ан цав гарах

  • тогоо хөөлөх — тогооны хөөг арилгах

  • тогоо хөлчих — тосонд боов боорцог зэргийг чанаж байх үед үүд болон тооноор салхи цохисноос болж тогоо хөрж чанаж байгаа юм түүхийрэх

  • тогоо хөөтөх — тогооны хөө ихдэх

  • тогооны бариул — а.тогоог жийрэглэн барих хэрэгсэл; б.шилж. эхнэр нэртэй боловч үнэн хэрэгтээ айлын зарц мэт хамаг ажлыг хийдэг хүн; в.шилж. юмны маш бохир, хир тоос ихтэй болсон байдал

  • тогооны гэр — хоол унд хийдэг илүү гэр

  • тогооны өрөм — тогооны амсар хэмжээтэй өрөм

  • тогооны угаалтуур — а.тогоо угаадаг юм; б.угаадас

  • тогооны халив — тогооны таг

  • тогооны хүж — том бойпор

  • тогооны хүн — а.хоол цай хийдэг хүн; б.хуучир. зарц; в.хуучир. эрх мэдэлгүй, эрдээ зарагдах эхнэр

  • тогооны хэрэгсэл — гал тогоонд хэрэглэх зүйл

  • тогооны шүүр — тогоо угаах хэрэгсэл

  • тогооны шүүгээ — гал тогооны хэрэгсэл агуулах сав

  • хайв тогоо — жалавч

  • халуун тогоо — а.халсан тогоо; б.халуунаа алддаггүй цахилгаан тогоо

  • уурын тогоо — уур гаргах том сав

  • цахилгаан станцын тогоо — цахилгаан станцын тусгай зориулалт бүхий том сав

Хэлц үг

  • тогоо барих — а.хоол унд хийх; б.шилж. хоол ундыг нь хийж зарцлагдах; в.шилж. айлын эхнэр болох

  • тогоо шанагаа бариулах — а.гэрийн ажлаа хийлгэх; б.шилж. эхнэр болгох

  • тогоо тослох — мал, амьтныг төхөөрч идэх

  • нэг тогооноос хоол идэх — а.нэг газарт хамт ажиллах; б.нэг гэрт хамт амьдрах

  • тогооны алчуур шиг — бохир, заваан

  • тогоо өнгийх — а.айлын хоолноос нь горьдох; б.бусдын юманд шунах

  • тогоо нэрэх — а.үхрийн айргийг боловсруулан архи гаргаж авах; б.шилж. уйлах

  • тогоо хагарах — а.тогоонд цав гарах; б.шилж. хамт аж төрж, амьдрах аргагүй болох

  • тогоо хагарамтгай — үглэмтгий, яншаа

  • тогоогоороо уях — хоол цайгаа удаан хийж зочныг хү-лээлгэх

  • тогоо хагармаар — өөлөмтгий, яншаа

    Жанчив бас гал тогооны ажилд баахан тогоо хагармаар хүн байтал хүн чанар нэлээд дуугүй хүн юм (С.Бадраа, Багш).

  • тогоо харах — айлд ямар ч эрх мэдэлгүй амьдрах:

    Баяны тогоо харсан барлаг зарц явах сан (Б.Жамд, Сэтгэлийн нууц).

  • тогоо хатах — айлын хоолонд эргэлдэх, хүний хоолыг сахиж суух буюу тааралдаж очих

    Гал тогооны ажилдаа хамар Лодон урьдаас барагтай, айлын тогоог хатсаар ирсэн юм (Батмөнх, Хамар Лодон).

  • тогооны бариул — (хуучир.) их л хиртэж бохирдсон хувцас

    Хэн ингэж хөөтэй тогооны бариул болж дарлуулж суудаг юм (Б.Дариймаа, Зандан ээжийг минь асуувал...).

  • тогоон доторх загас — бусдын эрхшээлд орсон бөгөөд түүнд өртөгдөхөд нэгэнт бэлэн болсон зүйл

    “…энэ цаг алдваас хойч өдөр олон аймаг цөм түүний тогоонд доторх загас болмуй. Энэ хирд боловч Бити улс орчин тойрон мянган газар цөм түүнд хураагдав хэмээхүйд… түүний эртхэн эс сөнөөвөөс би удаанд цөм түүний доторх загас болмуй хэмээгээд өөрийн доторх Хатиган, Салжуд, Ахираг….” (Инжаннаши, Хөх судар).

  • тогооны хариулга — монгол архи, сувс

    Нас өтөлж гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу хугархай шанага, цоорхой хувингаа гагнуулах болов (С.Эрдэнэ, Диваажинд хүргэх оньс).

  • ↑ айлын тогоо хадах

  • ↑ манз тогоогоо дүүргэх

  • ↑ нэг тогооноос хоол идэх

  • ↑ олгой хагаравч тогоон дотроо

  • ↑ халуун тогоон дээрх шоргоолж

  • Аяга нь хагарч

  • Тогоо нь цоорсон

  • Данх руугаа толгойгоо хийсэн

  • Тогоо руугаа хошуугаа хийсэн

  • Тогоо бариулаа

  • Тортог болов гэж шоолох

  • Тогоо зэвэрч

  • Тооно хувхайрах

  • Тогоо торхныхоо дээгүүр

  • Толгой нь малгайнхаа дээгүүр

  • Тогоо тосдох өөхгүй

  • Толгой шургах гэргүй

  • Тогос хор идэхлээрээ таргалдаг

  • Тогоо хагарахлаараа бөхөждөг

  • Толгой цууравч тоорцогтоо

  • Тогоо хагаравч тулгандаа

  • Тоодог албал

  • Тогоо дүүрнэ

  • Торго өмссөн баянд мах хүргэх хүн олон

  • … болон өөр 1

Зүйр цэцэн үг

  • Тогоо бариулаа тортог болов гэж шоолох

  • Тогоо нь зэвэрч тооно нь хувхайрах

  • Тогоондоо хийх будаагүй

  • Тоолж адгуулах малгүй

Хоршоо үг

  • гал тогоо — гал түлж тогоо тавин хоол унд бэлтгэх газар

  • тогоо торх — хоол унд хийх болон юм агуулах том сав

  • тогоо тулга — тогоо болон тогоо тавьж гал түлэх ил зуух

  • тогоо шанага — а.гал тогооны хэрэглэл; б.гал тогооны болон гэрийн ойр зуурын ажил

Үгийн гарал

# From Proto-Mongolic *toguxan, compare Dongxiang tughon. # Somehow similar to Proto-Tungusic *toga (“fire”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.