тоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хэмжээ, ширхэг
- 2.Тооны дүрс, тэмдэг
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрnumerative, arithmetic
- нэр үгnumber, numeral, figure, digit, count, account, quantity
- дагавар үгbetween
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тоо |
|---|---|
| Харьяалахын тийн | тооны |
| Заахын тийн | тоог |
| Өгөх орших тийн | тоод |
| Гарахын тийн | тооноос |
| Үйлдэхийн тийн | тоогоор |
| Хамтрахын тийн | тоотой |
| Чиглэхийн тийн | тоо руу |
| Олон тоо | тоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тоо авах — а.тоолох; б.тооцоолж гаргасан дүн мэдээ авах
тоо авах байгууламж — хэмжих багажны заалтыг харуулдаг хэсэг
тоо алдах — а.тоо ташаарч бодох, буруу бодох; б.шилж. тоолж барахааргүй их
тоо бүртгэгч — тоо бүртгэлийн ажил эрхэлсэн хүн
тоо ёсоор — байвал зохих тоогоороо
малын тоо бүртгэл — мал тооллого
хүн амын тоо бүртгэл — хүн амын тооллого, бүртгэл судалгаа
эд аж ахуйн тоо бүртгэл — эд аж ахуйн тооллого, бүртгэл судалгаа
философийн тоо — объектын гадаад тодорхой чанар буюу түүний хэмжээ, багтаамж мөн шинжийн хөгжсөн хэр хэмжээ зэргийг заадаг категори
хэл шинжлэлийн тоо — юмны олон цөөнийг заадаг хэл зүйн ай
арвын тоо — арав гэсэн тооны тэмдэг
гурвын тоо — гурав гэсэн тооны тэмдэг
тоо бодлого — тооны ухааны үндсэн хэсэг буюу тооны хамгийн энгийн чанар, түүнийг бодох арга ухаан
тоо бодох — тооны үйлдэл хийх
тоо тоолох — а.хэд хэчнээн болохыг тоолох; б.тоо цээжээр унших
тооны машин — тоо бодон хариу гаргаж чаддаг төхөөрөмж
тооны онол — бүхэл тооны шинжийг судалдаг математикийн сонгомол салбар
тооны ухаан — алив юмны хэмжээ, хэлбэр судлах тоо бодлого, томьёоны ухаан, хэмжихүй ухаан, гурвалжны ухаан зэргийн ерөнхий нэр
тооны хувьсал чанарт шилжих хууль — тооны өөрчлөлт нь хуримтлагдсаар тодорхой хязгаарт хүрсэн цагт объектын шинж өөрчлөгддөг гэж үздэг диалектикийн хууль
тооны хүрд — үржүүлэхийн хүрд
бутархай тоо — нэг бүхэл юмны хэсгийг үзүүлсэн тоо
олон тоо хэл — шинж. - юмны олныг заах үг, дагавар
өрөөсгөл тоо/сондгой тоо — тэгш биш тоо
сондгой тоо — тэгш хуваагдахгүй тоо
тэгш тоо — үлдэгдэлгүй тэгш хуваагдах тоо
Хэлц үг
тоо бөглөх — тоо гүйцээхийн тулд ор нэр төдий байх
Дөхөөгүй хүнээр төр бүү бариул
Тоо мэдэхгүй хүнээр данс бүү бариул
Товор тарганаас
Тоо бүрэн
Тоо мэдэхгүй байж
Торгон тэрлэг өмсөх
Томоо муутай хүнээр төр бүү бариул
Тоо нь бум хүрч
Тоос нь огторгуйд тулах
Торгон дээлтэй боловч
Тоо мэдэхгүй мунхаг
Зүйр цэцэн үг
Тоо бүрэн толгой мэнд
Тоо нь бум хүрч
Тоос нь огторгуйд тулах
Тоогүй торгыг хайчилж товч бүч хийх
Энгүй торгыг эсгэж энгэр заам залгах
Тоо мэдэхгүй хүнээр данс бүү бодуул
Томоо муутай хүнээр төр бүү бариул
Хоршоо үг
тоо бай — юмны олон цөөний хэмжээ
тоо баримт — юманд нотолгоо баталгаа болох тоон үзүүлэлт
тоо бүртгэл — тоон үзүүлэлтээр бүртгэж тэмдэглэсэн юм
тоо данс — алив зүйлийн хэмжээ, түүний бүртгэл
тоо товчоо — бүртгэж нягталсан данс хар
тоо толгой — мал амьтныг тоолох нэгж
тоо томьёо — а.бүртгэл, тооцоо; б.тооны элдэв томьёолол
тоо хэмжээ — а.юмны олон цөөний баримжаа дүн; б.тоогоор тогтоосон норм
тоо цифр — юмны хэмжээ, ширхэг болон түүнийг тэмдэглэсэн тэмдэглэгээ
тоо ширхэг — юмны тоон дүн, салангид нэгж
Товчилсон үг
ТББГ — Тоо Бүртгэлийн Төв Газар
ТБТ — Тоо Бүртгэлийн Төв
ТФ — Тоо Физик
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.