тооцоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тодорхой хугацааны аж ахуйн орлого, зарлагыг нарийн тоолж тодорхойлсон дүн
- 2.хэн нэгний эсвэл ямар нэг юмны чанарыг үнэлэх
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тооцоо |
|---|---|
| Харьяалахын тийн | тооцооны |
| Заахын тийн | тооцоог |
| Өгөх орших тийн | тооцоод |
| Гарахын тийн | тооцооноос |
| Үйлдэхийн тийн | тооцоогоор |
| Хамтрахын тийн | тооцоотой |
| Чиглэхийн тийн | тооцоо руу |
| Олон тоо | тооцоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тооцоо бодох — а.тооцож бодох, бүртгэх; б.шилж. өш санах, хариугаа авах
тооцоо гаргах — хүн, амьтан, эд зүйлийг бүртгэн дүн мэдээ гаргах
тооцоо дуусгах — а.хийж байсан тооцоогоо дуусгах; б.шилж. хариугаа авах; в.шилж. ажлаасаа бүрмөсөн гарах
тооцоо хийх — а.ямар нэг бүртгэл тооллого хийх; б.шилж. хариугаа авах
тооцоо хөтлөх — данс бүртгэл хөтлөх
тооцооны дэвтэр — тооцоо хийх дэвтэр
тооцооны ня-бо — янз бүрийн тооцоо хариуцсан нягтлан бодогч
тооцооны хэвлэлийн хуудас — дөчин мянган үсгийн тэмдэгттэй тэнцэх зохиол бүтээлийн хэвлэлийн нэгж хэмжүүр
аж ахуйн тооцоо — а.улсын төсвөөс тусламж авалгүй орлогоороо зарлагаа нөхөх зарчимд үндэслэн үйлдвэр, аж ахуйг төлөвлөгөөтэй хөтлөх арга; б.хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрын орлого зарлагаа хөтлөх данс
нарийн тооцоо — нягт нямбай бүртгэл
хатуу тооцоо — нарийн чанд, хяналт сайтай байдал
Хоршоо үг
тайлан тооцоо — орсон зарсан зүйлийн бүртгэл, түүний тооцоо
данс тооцоо — данс бүртгэлийн дүнг үндэслэсэн тооцоо
Товчилсон үг
ҮЦТТТХ — Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламж
ҮЦТТТХТ — Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.