туйлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь малын булгих, ачаа хөсгөө хөглүүлэх
- 2.шилжсэн утгаДур зоргоор аашлах, хамаг юмаа үрэн таран хийх
- 3.шилжсэн утгаЗагнах, зандрах, муухай аашлах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | туйлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | туйлна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | туйллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | туйлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | туйлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | туйлсан |
| Хэвшсэн нэр (-даг) | туйлдаг |
| Холбох нөхцөл (-ж) | туйлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | туйлаад |
| Болзох нөхцөл (-вал) | туйлбал |
| Хүсэх (-маар) | туйлмаар |
| Захирах (-аарай) | туйлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | туйлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морин тэрэг туйлах — морь тэргээ чирэн аашлах
тэмээ туйлах — тэмээ аашлан булгих
хөрөнгөөр туйлах — хөрөнгөө хамаа намаагүй үрэх
хүний юмаар туйлах — хүний юмыг өөрийн юм шиг дураар зарцуулах
эцгийн хөрөнгөөр туйлах — эцгийн хөрөнгийг үрэн таран хийх
Хэлц үг
тэмээ туйлсан юм шиг — эмх цэгцгүй, замбараагүй байдал
Ойчих дуртай лам
Туйлах дуртай саарь
Зүйр цэцэн үг
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.