турших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уг санаа, хүч чадлыг нь сорих
- 2.Туршлага хийх
- 3.Тэнсэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | турших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | туршина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | туршлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | туршив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | туршжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | туршсан |
| Хэвшсэн нэр (-даг) | туршдаг |
| Холбох нөхцөл (-ж) | туршиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | туршаад |
| Болзох нөхцөл (-вал) | туршвал |
| Хүсэх (-маар) | туршмаар |
| Захирах (-аарай) | туршаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | туршихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өөрийн хүчийг турших — өөрийн хүчийг сорих
чадлаа турших — чадлаа сорих
шалган турших — а.үйл ажлын явц чанар, түүний зөв бурууг хянан магадлаж үзэх; б.шинэ зүйлийн чанарыг үзэх; в.үзэж сурсан зүйлээ хир зэрэг эзэмшсэнийг нь сорих
туршиж үзэх — сорьж үзэх
туршин асуух — уг санааг нь мэдэхээр сорин асуух
туршин шалгах — сорин үзэх, сорин шалгах
машин турших — машиныг сорин үзэх, хүч чадлыг нь сорих, сайн мууг нь мэдэх
нисэх онгоц турших — шинэ нисэх онгоцны хүч чадал чанарыг нисгэж туршин үзэх
цөмийн зэвсэг турших — цөмийн зэвсгийн хүчийг туршлага хийж сорих
туршаад үзэх — тэнсээд үзэх, сориод үзэх
битүү турших — нууцхан сорьж үзэх
Зүйр цэцэн үг
Туршаагүй байж тухайлахгүй
Шалгаагүй байж цавчихгүй
Хоршоо үг
тагнах турших — нууцаар ажиглан турших, сэм туршин мэдэх
тэнсэх турших — а.үйл хэргийг сорин шинжих, ажиглан харах; б.юмны үнэн худал, сайн мууг сорьж үзэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.