Үндсэн хэсэг рүү шилжих

тэмцэх

үйл үг/ˈtʰemt͡sʰex/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠡᠮᠡᠴᠡᠬᠦ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Үйл хэрэг, хүсэл зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө мэрийн зүтгэх, бэрхшээлийг даван туулах
  2. 2.
    Харилцан маргах, үг булаалдах, мэтгэлцэх
  3. 3.
    Хүч, авьяасаа сорих
  4. 4.
    шилжсэн утгаМашид хүсэмжлэх, тэмүүлэх
  5. 5.
    шилжсэн утгаБачимдах, зовиурлах
  6. 6.
    шилжсэн утгаХаргис хэрцгий хүнийг олон түмнээр илчлүүлэн ялыг нь тоочуулах

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto struggle, fight, compete, scramble

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)тэмцэх
Одоо ирээдүй цаг (-на)тэмцэнэ
Өнгөрсөн цаг (-лаа)тэмцлээ
Өнгөрсөн цаг (-в)тэмцэв
Өнгөрсөн цаг (-жээ)тэмцжээ
Үйлдсэн нэр (-сан)тэмцсэн
Хэвшсэн нэр (-даг)тэмцдэг
Холбох нөхцөл (-ж)тэмцэж
Урьдчилах нөхцөл (-аад)тэмцээд
Болзох нөхцөл (-вал)тэмцвэл
Хүсэх (-маар)тэмцмээр
Захирах (-аарай)тэмцээрэй
Үгүйсгэх (-хгүй)тэмцэхгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • амьдрахын төлөө тэмцэх — аж төрөх, амьдрахын төлөө зүтгэх, чармайх

  • засгийн эрхийн төлөө тэмцэх — засгийн эрхийг гартаа авахыг эрмэлзэн зүтгэх

  • сайн сайхны төлөө тэмцэх — сайн сайхныг бий болгохыг эрмэлзэн чармайн ажиллах

  • ядуурлын эсрэг тэмцэх — ядууралгүй болохын төлөө янз бүрийн үйл ажиллагаа явуулах

  • байлдан тэмцэх — тулалдан байлдаж ялахыг эрмэлзэх

  • булаалдан тэмцэх — бие биенээсээ өрсөн авах гэж тэмцэх

  • буруушаан тэмцэх — эсэргүүцэн тэмцэх

  • жанчилдан тэмцэх — зодолдон тэмцэх

  • зэвсэг барин тэмцэх — байлдах, тулалдах

  • харилцан эсэргүүцэн тэмцэх — нэг нэгнийхээ эсрэг тэмцэх

  • эвдрэлцэн тэмцэх — хагарах, бутрах, эв нэгдэлгүй болох

  • хэрэлдэн тэмцэх — эв эе эвдрэн үг булаалдан өрсөлдөх

  • аваргын төлөө тэмцэх — аварга болохын төлөө өрсөлдөх

  • гэрийн зүг тэмцэх — гэрийн зүг тэмүүлэх

  • нутгийн зүг тэмцэх — нутгийн зүг тэмүүлэх

  • хувьсгалын эсэргүү тэмцэх — хувьсгалт ололтын эсрэг босох

Хэлц үг

  • дөрөө тэмцэх — а.морь мал мордуулахгүй зайлах; б.шилж. арай ядан явсаар нутагтаа ирэх

  • амь тэмцэх — а.амьсгал давхцах; б.шилж. үйл явдалд ихэд мэгдэн, яарч сандран байж ядах

Товчилсон үг

  • АТГ — Авилгатай Тэмцэх Газар

  • АШМТТ — Ахуйн Шавьж, Мэрэгчидтэй Тэмцэх Төв

  • БГТА — Байгалийн Гамшигтай Тэмцэх Алба

  • БГТС — Байгалийн Гамшигтай Тэмцэх Салбар

  • БГХӨТГ — Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар

  • ГТТГ — Гал Түймэртэй Тэмцэх Газар

  • ГТТХ — Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс

  • ГХТБЗГ — Гэмт Хэрэгтэй Тэмцэх Бодлого Зохицуулалтын Газар

  • ДОХТҮТ — Дархлалын Олдмолын Хам шинжтэй Тэмцэх Үндэсний Төв

  • ЗБГХТХ — Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс

  • НГТТА — Нийслэлийн Гал Түймэртэй Тэмцэх Алба

  • НГТТХ — Нийслэлийн Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс

  • ОХГХТХ — Онц Хүнд Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс

  • ОХЗБГХТХ — Онц Хүнд, Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс

  • ЦТҮХ — Цөлжилттэй Тэмцэх Үндэсний Хороо

  • ЭЗГХТА — Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба

Үгийн гарал

From Proto-Mongolic *temeče-.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.