тэмээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Бие нь өндөр болоод хүзүү гагагар, нуруундаа нэг буюу хоёр бөхтэй, үс ноос сайтай, голдуу говьд байдаг, өл даах нь сайн, ихэвчлэн хүрэн улаан зүстэй, хивдэг бод мал
- 2.Шатрын нэг бод
- 3.Малын шагайны морины эсрэг тал.
Англи утга
- нэр үгcamel; bishop; one of four sides of the ankle bone dice used in Monglian folk games
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэмээ |
|---|---|
| Харьяалахын тийн | тэмээнийW |
| Заахын тийн | тэмээгW |
| Өгөх орших тийн | тэмээндW |
| Гарахын тийн | тэмээнээсW |
| Үйлдэхийн тийн | тэмээгээрW |
| Хамтрахын тийн | тэмээтэйW |
| Чиглэхийн тийн | тэмээ рүү |
| Олон тоо | тэмээнүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ганц бөхтэй тэмээ — нуруун дээрээ шим тэжээл, өөх хуримтлуулах үүрэг бүхий ганц товгор эрхтэнтэй тэмээ
хоёр бөхтэй тэмээ — нуруун дээрээ шим тэжээл, өөх хуримтлуулах үүрэг бүхий хоёр товгор эрхтэнтэй тэмээ
атан тэмээ — нас гүйцсэн агталсан эр тэмээ
ингэн тэмээ — төллөх насны эм тэмээ
тайлаг тэмээ — гурван нас хүртэлх эр тэмээ
түрлэдэг тэмээ — өмнөө явж байгаа тэмээтэйгээ зэргэцэн явахыг хичээдэг тэмээ
халсан тэмээ — янгиа, хахир тэмээ
цагаан тэмээ — а.цагаан зүсмийн тэмээ; б.тогл. нэг төрлийн хүүхдийн тоглоом
тэмээ агтлах — тэмээ засах, тэмээний засааг авах
тэмээ сэтэрлэх — аль нэг тэмээг сүргээс нь ялган онгон дархан болгох
тэмээ түлхэх — говийн анчдын зээр гөрөөс, чоно агнахын тулд тэмээний бурантагийг нарийхан саваа модны үзүүрт уяж түүний алхааг тааруулан түлхэн явсаар агнах амьтандаа аль болох ойртон дөхөх агнуурын арга
тэмээ сөгдүүлэх — а.тэмээг хэвтүүлэх; б.буур ингэ хээлтүүлэх
тэмээ суух — жингийн тэмээ явж байгаад зогтусч явахаа болих
тэмээ тахлах — улдсан тэмээний тавагт зузаан шир, гөлөм мэтийг тавьж, маханд нь хүргэлгүй хавж шөвөгдөн ханын үдээр мэт товчлон тогтоох
тэмээ унах — тэмээг уналганд хэрэглэх
тэмээ шөрхлөх — нэг тэмээний бурантгийг түрүүчийн тэмээний шатны хойд тушаагаар оруулаад урагш нь тэнгийн авдрын нүүрэн дээрх дээсэнд хөвөрхий хавчуулах
тэмээн шүд — морины жигдхэн ургасан нимгэн дардагар цагаан шүд
тэмээн жороо — морины дэнсэлгээ ихтэй жороолох явдал
тэмээн даллага — хавар ингэ ботголох үед ингэнийхээ уургийг сааж хөөрүүлээд тэмээгээ цуглуулан гаднаа авчирч буураа барин сан тавьж, тэмээний даллагын судар ном уншуулан тэмээгээ рашаалан ариулах ёс
тэмээн жагсаал — эртний Монголчуудын цагаан сарын үеэр морь, тэмээн жагсаал хийх ёслол
тэмээн жин — ачлага уналганд сургасан олон тэмээг хөллөн ачаа бараа ачин явах
тэмээн сүрэг — дан тэмээнээс бүрдэх сүрэг
тэмээн тогоо — нэг зуугаас дээш мянга хүртэл хүнд нэг зэрэг цай, хоол хийх багтаамжтай тогоо
тэмээн туйлаадас — цасан туйлдас, цас бороо холилдон орох
тэмээн тулам — тэмээний ширээр хийсэн хоёр зуун кг хүртэл багтаамжтай том сав
тэмээний бөөр унах мал — эмнэл. - тэмээг өл муутай байлгах, хэт ширүүн эдлэх, чанга давирах зэргээс үүддэг тэмээ хөлбөрч хөрвөөх, хэвтэж босох, тийчлэх, дэвсэх, тийрэх хөдөлгөөнтэй болдог эмгэг
тэмээний уралдаан — хурдан шинж нь бүрдсэн тэмэаны уяа сойлгыг тохируулан уралдуулдаг монголчуудын уламжлалт наадмын нэг
тэмээний утас — тэмээний ноосоор нийтгэсэн, эсгий зэрэг зузаан юманд хэрэглэх утас
тэмээний ноос — тэмээнээс гарах хөвөн зөөлөн үс, хялгас
тэмээний ноосон хөнжил — тэмээний ноосоор хийсэн хөнжил
тэмээний хөл хатгах мал — эмнэл. - тэмээний хөлд цус бууж доголох үед алтан хумснаас хойш гурван хуруу хэмжиж хатган эмчилдэг ардын мал эмнэлгийн арга
тэмээний эм ноос — хээл, цавь цуух дөрвөн мөчний ноос
тэмээний эр ноос — их биеийн ноос
тэмээн гөрөөс — цээр. - хавтгай, зэрлэг тэмээ
тэмээн хараацай — амьт. - хадны ангал, байшингийн цоорхой, модны хонгилд үүрлэдэг хараацайн төрлийн шувуу, урт жигүүр, богино хөлтэй учир газрын тэгш гадаргуугаас нисч чаддаггүй, ес орчим жил насалдаг, цагт зуун жаран км хурдалж чаддаг хамгийн хурдан шувуудын нэг
тэмээн хорхой — амьт. - толгой том, хальслаг хоёр хос далавчтай нэг зүйлийн шавж
тэмээн хяруул — амьт. - явган шувууны төрөл, бүх шувууны дотроос хамгийн том нь, гүйх нь хурдан, зарим газарт тэжээж өсгөдөг, өд нь их үнэ хүрнэ, мах болон өндгийг нь иднэ
тэмээн ангалзуур — урга. - иш шулуун, ирмэгтэй, навч нь урт бариултай, ягаавтар цэцэгтэй олон наст өвслөг ургамал, эмэнд орно
тэмээн өргөс — урга. - мөчир нь өргөстэй, дугариг навчтай, улаан цэцэгтэй бут мод
тэмээн сүүл — урга. - уулын оройд ургадаг, мал төдий л иддэггүй, харганы төрөлд багтдаг сөөг ургамал
- … болон өөр 5
Хэлц үг
тэмээ ботголох — хавар цагт сиймхий лавсаа цас орох
тэмээ гэхэд ямаа гэх — шал өөр юм ярих
тэмээ туйлчихсан юм шиг — эмх замбараагүй, хөглөрсөн, новширсон
тэмээний шийр тэврэх — хөшүүн хойрго зан гаргах
бурантагтай тэмээ шиг — хэлсэн үгнээс гарч чадахгүй аялдан дагах
ямаанаас янзтай, тэмээнээс гэдгэр — этгээд гажууд, сонин хачин ааш авиртай хүн
тэмээ гэхлээр/гэхэд ямаа гэх — шал өөр юм ярих
Тэмээ гэхээр ямаа гээд байх юм, яриа нийлэхгүй дэг ээ.
тэмээ туйлсан хөх үнс — хог шиг
Чи өөрөө ёстой тэмээ туйлсан хөх үнс. Чи тэр бэртэй минь байхдаа хэчнээн сайхан ажилтай, хэчнээн хөөрхөн ааш авиртай хүү байлаа (Б.Бааст, Гурван тийшээ).
тэмээ туйлсан юм шиг — эмх замбараагүй, хөглөрсөн, новширсон, эмхгүй
“…нөхөд нь юухан ийхнээ хэдийн жин тан болтол богцолж хайрцаглаж янзлаад хэрэггүй болсон тэмдэглэл, хуудас, дэвтэр, цаас, дэвтрийн хавтас бүрээсийг нь хуулж, салгаж хаяж, цуцалсан нь тэр нэг өргөөнд тэмээ туйлсан юм шиг болгожээ (Б.Бааст, Гэнэн хонгор нас).
тэмээ ямаа хоёр шиг — зөрөө их
Харин дээд хэмжээт цалин, доод хэмжээ хоёрын хооронд чинь тэмээ ямаа хоёр шиг ялгаа зааг гарчихаад байна.
тэмээг ямаа болгож ярих — дэгс ярих
Манай хүн чинь онгирохоороо сайн мэдэмхийрч ярина шүү дээ. Тэмээг ямаа болгож ч ярьж мэднэ гэж Давааг цаашлуулав.
тэмээн гөрөөс — (цээр.) хавтгай буюу зэрлэг тэмээ
Бидний хэний нь хойноос хөөхөв гэсэн шиг ботгонууд нэг нэгээрээ салан тэмээн гөрөөс адил тавчин давхисаар... (Б.Донид, Нутаг дээр гээгдсэн шагай).
тэмээний хөлд ямаа — гэнэтийн гай гамшиг таарах
Мань мэт далдагнаж байгаад сачийнд нь хүрэхгүй үрэгдэнэ биз. Тэмээний хөлд ямаа гэдэг шүү дээ.
тэмээнээс тэмдэгтэй — өөр, ондоо, илэрхий мэдэгдэх, танигдах, тов тодорхой, нүдэнд ил онцлог шинж
...тэр тэмээнээс тэмдэгтэй байшин будгаа өөрчлөөгүй л бол би юу гэж төөрдөг юм (Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл).
↑ бурантагтай тэмээ шиг
↑ тарган тэмээгээр түүхий хэмх зольж идэх
↑ ямаанаас янзтай, тэмээнээс гэдгэр
Нохой хуцаач
Тэмээ алхаач
Нохой хуцахаараа хуцна
Тэмээ явахаараа явна
Нохой хуцдагаараа хуцаг
Тэмээ явдгаараа яваг
Сайн бэр
Өрхөөр гийсэн нар мэт
Үүдээр орсон сар мэт
Өөрөө ургасан жимс мэт
Бал чихэр овоолсон мэт
Муу бэр
Ад тотгор нэмэх
Эд мал барагдах
Унгас ноос хийсч
Тэмээ туйлсан мэт
Тамхи авсаар байгаад
Тэмээ авна
Төрөл төрсөндөө муу
Тэмээ хамуунд муу
Тэвнэ хулгайлавч хулгайч
Тэмээ хулгайлавч хулгайч
Тэвнэ хулгайлсаар
- … болон өөр 91
Зүйр цэцэн үг
Тэмээ гэдгэрээ мэдэхгүй
Хүн гэнэнгээ мэдэхгүй
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй
Ямаа туйлаад янгирцаг эвдэхгүй
Тэмээ тэнгээрээ
Хүн хэрээрээ
Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй
Тэмээн чинээ зүйлийг тэнгэрийн чинээ болгох
Тэмээний ачаанд туулай хүнддэхгүй
Сүүлийн тэмээний ачаа хүнд
Тэмээн дээр ямааны гарз
Үгийн гарал
From Proto-Mongolic *temexen, a borrowing from Proto-Turkic *tebe. Compare Buryat тэмээн (temeen), Kalmyk темән (temän), Mongghul timeen and Turkish deve. The sense 'bishop' is unique to Mongolian (and Kalmyk), and probably represents an adaptation of the Persian version where the bishop is called 'elephant'.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.