тэнэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ухаан мэдрэл нь хөгжил муутай, дорой мунхаг
- 2.Хүүхдийн ухаан санаа бүрдэж гүйцээгүй.
- 3.Ухаан муутай Одон-тамир ийг хэлнэ
- 1.туршлага олж авах болон ойлгож мэдэх чадваргүй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэнэг |
|---|---|
| Харьяалахын тийн | тэнэгийн |
| Заахын тийн | тэнэгийг |
| Өгөх орших тийн | тэнэгд |
| Гарахын тийн | тэнэгээс |
| Үйлдэхийн тийн | тэнэгээр |
| Хамтрахын тийн | тэнэгтэй |
| Чиглэхийн тийн | тэнэг рүү |
| Олон тоо | тэнэгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэнэг хүн — мулгуу хүн, ухаан муутай хүн
тэнэг өвс — урга. - өндөр нь 40-50 см, хатангир хуурай иш мөчиртэй, жижиг цайвар навчтай, хөвөн хэлбэрийн үртэй, говь цөлийн бүсэд ургадаг нэг буюу хоёр наст өвс, нялх мөчрийг нь бог мал сайн иднэ
Хэлц үг
тэнэг түрүү — хонь малын хошгоногын бүдүүн үзүүрийн үсгүй арьс; алганаг
Ихэр хүн дуу их
Тэнэг хүн амьсгаа их
Мэргэн хүн гал харна
Тэнэг хүн тооно харна
Нүүдэл дарвиантай
Тэнэг хөгжөөнтэй
Төгс мэргэний ёсыг дагавал сайн дэлгэрнэ
Тэнэг мунхгийн журмыг дагавал саар дэлгэрнэ
Төгс оюуны ёсыг эдлэгчдийн сайн алдар дэлгэрнэ
Тэнэг мунхгийн журмыг дагагчдын муу нэр дэлгэрнэ
Тэмцэл дотроос баатар төрөх
Тэнэг дотроос цэцэн гарах
Тэмээ боловч сөгдөхийг мэднэ
Тэнэг боловч хараахыг мэднэ
Тэмээ гэдгэрээ мэддэггүй
Тэнэг муугаа мэддэггүй
Тэмээ муухай боловч ботгондоо сайхан
Тэнэг можоохой боловч бүлдээ сайхан
Тэмээ муухай боловч ботгондоо сайн
Тэнэг хүн муйхар боловч ажилд сайн
Тэмээ өндөр боловч ботгондоо сайн
Тэнэг мунхаг боловч шударгадаа сайн
Тэмээ өндөр боловч будаанд сайн
Тэнэг мунхаг боловч шударга нь сайн
Тэмээ тогловол туйлсан шиг
Тэнэг хэлбэл омоглосон шиг
Тэмээ хужирт дуртай
Тэнэг хэрэгт дуртай
Тэмээн толгой тэвшинд ордоггүй
Тэнэг хатан төрд ордоггүй
Тэнгэр нь газраа ниргэнэ
Тэнэг нь цэцнээ дайрна
Тэнэг дуугүйдээ сүртэй
Тэнэг ичихээ мэдэхгүй
Тэх (ухна) эцгээ мэдэхгүй
Тэнэг магтаалаас
Цэцэн хараал дээр
Тэнэг мунхаг төрийн дараас
Алжуу залхуу амьдралын дараас
- … болон өөр 105
Зүйр цэцэн үг
Мангууд манлай үгүй
Тэнэгт тэргүүн үгүй
Тэнэг нөхрөөс цэцэн дайсан дээр
Тэнэг толгой хөлийн дайсан
Тэнэг хүн идсэнээ ухаант хүн харснаа
Тэнэг хүн эд хөрөнгө хураах
Мэргэн хүн эрдэм ном хураах
Хоршоо үг
тэнэг мохоо — ухаан муутай, мохоо, богино, явцуу бодолтой
тэнэг мунхаг — а.ухаан мэдрэл муутай; б.бүдүүлэг, соёлгүй
тэнэг мунхруу — тэнэг мунхаг
тэнэг солиг — маанаг, мангар
тэнэг мангар — ой ухаан муутай
мангуу тэнэг — сэтгэн бодох чадвар муу, оюуны хомсдлолтой
мулгуу тэнэг — ухаан муутай
мунаг тэнэг — мулгуу, дорой
тэнэг мэнэг — оюун ухааны хомсдолтой
тэнэг дүйнгэ — оюуны хомсдолтой, эрүүл бус
тэнэг мангуу — мангуу маанаг, ухаан муутай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.