тэсвэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зовлон бэрхшээлийг тэсч давах чадвар; тэвчээр, хүлцэл, хатуужил
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpatience, endurance
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэсвэр |
|---|---|
| Харьяалахын тийн | тэсвэрийн |
| Заахын тийн | тэсвэрийг |
| Өгөх орших тийн | тэсвэрт |
| Гарахын тийн | тэсвэрээс |
| Үйлдэхийн тийн | тэсвэрээр |
| Хамтрахын тийн | тэсвэртэй |
| Чиглэхийн тийн | тэсвэр лүү |
| Олон тоо | тэсвэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэсвэр алдах — тэвчээр алдах
тэсвэр барагдах — тэвчээр барагдах
тэсвэр муутай — хатуужил муутай, сэтгэлийн тэнхээ муутай
тэсвэр сайтай — сэтгэлийн тэнхээ сайтай, тэвчээр хатуужилтай
Хэлц үг
Тэвэр ахадвал тэрэг эвдэрнэ
Тэсвэр алдвал хэрэг эвдэрнэ
Тэнхлэг муутай тэрэг тээш даахгүй
Тэсвэр муутай хүн үг даахгүй
Тэнцүүр алдвал тэгнэг хазайна
Тэсвэр алдвал үг хазайна
Тэсвэр бий бол дуусвар бий
Тэсвэргүй бол дуусгаваргүй
Тэсвэр тэжээх
Чадал цатгах
Тэсвэр тэсрэхгүй
Чадал шавардахгүй
Тээш ахадвал тэрэг эвдэрнэ
Тэсвэр алдвал хэрэг эвдэнэ
Зүйр цэцэн үг
Тэсвэр бий бол дуусвар бий
Тэвчээр бий бол эрдэм бий
Тэсвэр тэжээх
Чадал цатгах
Хоршоо үг
зориг тэсвэр — үйл хэрэг, санасан зорьсондоо хүрэх хичээл зүтгэл, хатуужил
тэсвэр хатуужил — хүнд бэрхийг даван туулах бие болоод сэтгэлийн хат
тэсвэр тэвчээр — хүний зовлон бэрхшээл, элдэв зүйлийг хүлцэн дааж өнгөрүүлэх чадвар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.