хатуужил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хатуужих үйлийн нэр, тэсвэр, зориг
- 2.хуучирсанӨөрийгөө хатуужуулах нь.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хатуужил |
|---|---|
| Харьяалахын тийн | хатуужлын |
| Заахын тийн | хатуужлыг |
| Өгөх орших тийн | хатуужилд |
| Гарахын тийн | хатуужлаас |
| Үйлдэхийн тийн | хатуужлаар |
| Хамтрахын тийн | хатуужилтай |
| Чиглэхийн тийн | хатуужил луу |
| Олон тоо | хатуужлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хатуужил сайтай — тэсвэр сайтай, сэтгэлийн хат сайтай, зовлон даахдаа сайн
хатуужил муутай — тэсвэр муутай, сэтгэлийн хат муутай, зовлон даахдаа муу
хатуужил хийх — өнө удаан хатуужих, тэсвэрлэх
Хэлц үг
Хатуужил ихт монголтой
Хамаагүй байлдаж болдоггүй
Хатуужил хичээнгүй хоёр
Хамгийг бүтээж өгдөг
Хоршоо үг
тэсвэр хатуужил — зовлон зүдгүүр, хүнд хэцүүг давах зориг
хатуужил зориг — хүний хэрэг явдлыг туулан гарах тэсвэр тэвчээр хийгээд үйлд ажилд хичээн чармайх хувь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.