тэтгэх
Тайлбар
- 1.Туслан дэмжих, харгалзан үзэх, тэтгэмж үзүүлэх
- 2.Дэм болох, дэмнэх
- 3.Өршөөх
- 4.Асрамжлах, халамжлах
- 5.Мэдлэг боловсролоо дээшлүүлэх;
- 1.Бичгийн он, сар, өдрийг тавих
- 1.мөр тэтгэх (бичиг зохиолд их хүний нэр, үйл хэргийг хүндэтгэх тухайн зүйлийг онцлох үүднээс бусад мөрнөөс сондгойруулан бичих арга).
Нийлмэл үг
өндөр настанг тэтгэх — өндөр настанг халамжлах, туслан дэмжих
хүүхдийг тэтгэх — хүүхдийг асран халамжлах
ядуусыг тэтгэх — ядууст туслах, тэтгэмж үзүүлэх
харгалзан тэтгэх — анхааран үзэж тусалж дэмжих
настныг моринд нь тэтгэн мордуулах — настанд дэм болон моринд мордуулах
өршөөн тэтгэх — нигүүлсэн энэрэх, ивээх
тэнгэрийг тэтгэсэн — түүх. - Манжийн Чянь лун хааны үе буюу 1736-1796 он
асран тэтгэх — асран халамжлах, хүмүүжүүлэх
тэтгэн тэнхрүүлэх — халамжлах, санаа тавих, элбэрэн ачлах
бичиг тэтгэх — бичигт он, сар, өдрийг тавих
Хоршоо үг
тэтгэх дэмжих — туслан дэмжих, асран халамжлах
тэжээх тэтгэх — тэжээж өсгөх, асрах
туслах тэтгэх — туслан дэмжих
өргөх тэтгэх — бусдад тус дэм болох, асрах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.