тэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Янгир ямааны эр нь
- 2.Ухнын өөр нэр.
Англи утга
- нэр үгSiberian ibex; billy goat
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэх |
|---|---|
| Харьяалахын тийн | тэхийн |
| Заахын тийн | тэхийг |
| Өгөх орших тийн | тэхэд |
| Гарахын тийн | тэхээс |
| Үйлдэхийн тийн | тэхээр |
| Хамтрахын тийн | тэхтэй |
| Чиглэхийн тийн | тэх рүү |
| Олон тоо | тэхүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харлаг тэх — харлаг зүсмийн болон хөгшин тэх
тэх отлох — тэхийн ороо орж дуршин дуугарах
тэхийн эвэр элгэт нум — янгирийн эврээр хийсэн нум
тэхийн шээг — урга. - ухна шивтэр
Хэлц үг
тэхийн эвэр тэнгэрт тулах — үл бүтэх зүйл, биелэгдэшгүй явдлыг дүрсэлсэн хэллэг
“…ёстой хаанаас тийм байх вэ? чи бид хоёрын үр хүүхэд яалаа гэж тэр солгой замаар орох билээ? Тэгвэл тэмээний сүүл газарт тулж, тэхийн эвэр тэнгэрт тулах байна (Б.Ринчен, Үүрийн туяа).
тэхийн эврийг тэнгэрт хүрэхэд, тэмээн сүүлийг газарт хүрэхэд — учир зүйд нийцэшгүй биелэгдэшгүй зүйлийг зүйрлэсэн хэллэг
“…тэгээд тэхийн эврийг тэнгэрт хүргэж, тэмээний сүүлийг газарт хүргэсэн тэрэгчийн хүү их л хожуу гэрлэснээс нь хойш зургаан жилийн дараа өргөн дэлгэр хуримыг хийж, гурван хөгшин магнай тэнийн баярласан юм гэнэ билээ (М.Гаадамба, Тэрэгчийн хүү).
Тэнгэр унавал өндөр дээр
Тэх унавал хадан дээр
Тэнэг ичихээ мэдэхгүй
Тэх (ухна) эцгээ мэдэхгүй
Зүйр цэцэн үг
Тэхийн эврийг тэнгэрт тултал
Тэмээн сүүлийг газар хүртэл
Үгийн гарал
Ultimately from Proto-Turkic *teke (“billy goat”), compare Turkish teke.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.