түгжээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг түгжих, бэхлэх оньс, хөндлөн даруулга мод, төмөр зэрэг юм
- 1.мал эмнэл. Нялх ботгоны баас түгжрэх өвчин.
- 1.усан онгоцыг сувгаар нэвтрүүлэх байгууламж; усны түвшинг ихэсгэх багасгах боломжтой битүүмжлэл байгууламж
- Панамын суваг далайн түвшинээс дээш тул түгжээ ашиглан усан онгоцыг өргөж сувагруу оруулдаг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbolt, crossbar, lock
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түгжээ |
|---|---|
| Харьяалахын тийн | түгжээний |
| Заахын тийн | түгжээг |
| Өгөх орших тийн | түгжээд |
| Гарахын тийн | түгжээнээс |
| Үйлдэхийн тийн | түгжээгээр |
| Хамтрахын тийн | түгжээтэй |
| Чиглэхийн тийн | түгжээ рүү |
| Олон тоо | түгжээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түгжээ хийлгэх — цоож, цуурга хийлгэх
хаалганы түгжээ — хаалганы бөхөлгөө, хаалганы цоож, цуурга
модон түгжээ — модоор хийсэн оньс
төмөр түгжээ — төмрөө хийсэн оньс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.