хаалт
Тайлбар
- 1.Хаах үйлийн үр дүнг заасан нэр;
- 2.Хорих, хаах зориулалттай зүйл, халхавч
- 3.Боомт, саад тотгор
- 4.Цэг цэглэл, тоо бодлогын ухаанд хэрэглэх тэмдэг
- 5.Ямарваа зохион байгуулалттай үйл ажиллагааг төгсгөх үйлдэл
- 6.урсацын түвшинг нэмэх эсвэл урсгалыг өөрчлөх зорилготой урсацыг хөндлөн барьсан нам далан
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbracket (punctuation mark)
Нийлмэл үг
хаалт барих — хорьж саатуулах зүйл барих
усны хаалт — ус хаах, тогтоох зүйл
төмөр торон хаалт — төмөр тороор хийсэн халхавч
үүдний хаалт — ялаа, шумуул болон бусад зүйлээс хамгаалах зорилгоор үүдэнд хийсэн халхавч
цонхны хаалт — ялаа, шумуулаас хамгаалах зорилгоор цонхонд хийсэн тор
хөгжлийн хаалт — хөгжил дэвшилд саад болох зүйл
хаалт саад болох — саад тотгор болох, гай болох
хаалт тавих — хаалт буюу хоёр хагас дугуй тэмдэгт бичих
хаалт нээх — а.хашиж боосон зүйлээ нээх; б.өгүүлбэрт хэрэглэх хагас дугуй тэмдэгтийг нээх
хаалтанд бичих — өгүүлбэрт ямар нэгэн зүйлийн утга санааг тодруулах, тодотгох үүднээс хэрэглэдэг тусгай тэмдэглэгээ
бага хаалт — хагас дугуй буюу
хэлбэртэй хаалт
дунд хаалт — дөрвөлжин буюу [] хэлбэртэй хаалт
их хаалт — уран буюу {} хэлбэртэй хаалт
үзэсгэлэнгийн хаалт — үзүүлэхээр дэлгэж байрлуулсан зүйлээ хурааж, үзүүлэхээ болих төгсгөлийн үйл ажиллагаа
Хоршоо үг
хаалт бамбай — хориглож халхлах зүйл
хаалт боолт — хаах боох юм
хаалт боомт — а.хаших хориглох зүйл; бэхлэлт; б.шилж. хүний өөрийгөө барих, удирдах чадвар
хаалт саад — а.юмыг хааж торгоох зүйл; б.шилж. ажил хэрэг саад тотгор болсон зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.