түлхэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг гараар болон багаж хэрэгслээр хүчлэн цааш болгох, түрэх
- 2.Тогтсон хугацааг хойшлуулах
- 3.Цоож зэргийг түлхүүрээр нь нээх, онгойлгох, хөдөлгөх
- 4.Далайн усны хэмжээ ихсэх, нэмэгдэх
- 5.шилжсэн утгаҮйл хэргийг биеэсээ зайлуулах, бусдад тулгах
- 6.шилжсэн утгаХүнийг гадуурхах.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto push
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | түлхэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | түлхэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | түлхлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | түлхэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | түлхжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | түлхсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | түлхдэг |
| Холбох нөхцөл (-ж) | түлхэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | түлхээд |
| Болзох нөхцөл (-вал) | түлхвэл |
| Хүсэх (-маар) | түлхмээр |
| Захирах (-аарай) | түлхээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | түлхэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түлхэж унагах — а.цааш болгон унагах, түрж унагах; б.шилж. зайлуулах, огцруулах
түлхэж зайлуулах — а.цааш болгон зайлуулах, түрж зайлуулах; б.огцруулах
өдрөө түлхэх — тогтсон өдрөө хойшлуулах
цоож түлхэх — цоож онгойлгох
цаг түлхэх — цагны баадууг чангалах
ус түлхэх — усны хэмжээ нэмэгдэх
гэмгүй хүнд түлхэх — гэмгүй хүнийг гэмтэй хэмээн тулгах
буруугаа түлхэх — буруугаа биеэсээ холдуулах, буруугаа биеэсээ зайлуулах
бусад руу түлхэх — бусдад нялзаах
Хоршоо үг
татах түлхэх — юмыг нааш үгтээх, хүчлэн цааш болгох
түрэх түлхэх — а.юмны араас шахах түлхэх; б.шилж. хэрэг явдлыг өөрөөсөө зайлуулах
Үгийн гарал
From Proto-Mongolic *tülki-, compare Buryat түлхихэ (tülxixe), Kalmyk түльх (tülʹx), Dongxiang tunku.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.