түлээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Түлшинд зориулж бэлтгэсэн мод
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түлээ |
|---|---|
| Харьяалахын тийн | түлээний |
| Заахын тийн | түлээг |
| Өгөх орших тийн | түлээд |
| Гарахын тийн | түлээнээс |
| Үйлдэхийн тийн | түлээгээр |
| Хамтрахын тийн | түлээтэй |
| Чиглэхийн тийн | түлээ рүү |
| Олон тоо | түлээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түлээ түүх — түлээнд хэрэглэж болох жижиг мод цуглуулах
түлээ хагалах — түлшинд зориулж хөрөөдсөн модыг жижиглэх
түлээ хөрөөдүүлэх — түлшинд зориулж мод хөрөөдүүлэх
түлээ түлшээ базаах — өвөлд хэрэглэх түлшээ бэлтгэх
Хэлц үг
Төлгө барьж толгой эргүүлэхээр
Түлээ түүж амьдар
Төлгө барьж толгой эргүүлэхээрээ
Түлээ түүж тулгаа халаах дээр
Уг сайт хүнтэй
Ураг болоход урамтай
Онги сайт сүхтэй
Түлээ цавчихад урамтай
Зүйр цэцэн үг
Түлэхэд түлээ болдоггүй
Түшихэд хань болдоггүй
Түлээ тээхгүй тэрэг түлшинд очих
Төлөө өгөхгүй үнээ идшинд очих
Хоршоо үг
аргал түлээ — аргал болон бусад түлш болох юм
өвс/өвс түлээ — хадлан өвс хийгээд түлш болох юм
түлээ түлш — түлэх юм
түлээ/түлээ нүүрс — түлшинд хэрэглэх зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.