түм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Арван мянга
- 2.шилжсэн утгаМаш олон
- 3.шилжсэн утгаАрд олон, зон
- 4.хуучирсанЭртний монголын цэргийн хамгийн том нэгж;
Англи утга
- тооны нэрten thousand
Нийлмэл үг
түмэн адуу — а.арван мянган адуу; б.шилж. маш олон адуу
түмэн түм — нэг зуун сая
нэг түм — арван мянга
арван түм — зуун мянга
түмэн түүхий — монгол шатрын тэмээний уран хожил
түмэн амьтан — бүх амьд биет, олон амьтан
түмэн бодос — одон гараг болон манай дэлхий дээрх бүх сав, шим ертөнц буюу амьтай амьгүй бодос
түмэн буруу — бүх буруу
түмэн зөв — маш зөв
түмэн үе — олон үе
түмэн зовлон амсах — маш их зовлон амсах
түмэн хүн — маш олон хүн
түмний ноён — түмэн цэргийн ноён
түмний газар — олны газар, олон хөлийн газар
түмэн зангилаа — урга. - уул хярын жалга зэрэг баахан зөөлөн газар ургадаг, тохой хирийн өндөр, маш олон салаа гишүүтэй, салаа тутам чөдрийн уулзар мэт гурвалжлан салаалж бөөгнөрөн ургах ургамал, тэмээ ба бог мал бага зэрэг иднэ
түмэн тана — урга. - нарийн шулуун үндэслэг иштэй, жижигхэн ягаан болон цагаан цэцэгтэй, эмэнд ордог хоёр наст өвслөг ургамал
монгол түмэн — монголын ард зон
халх түмэн — халх зон
түмний төлөө зүтгэх — олон нийтийн төлөө зүтгэх
Хэлц үг
түм түжигнэж, бум бужигнах — маш олон хүн цуглах
түмний эх — уралдаанд олонтоо түрүүлсэн хурдан хүлэг
Түм сонссоноос
Нэг үзсэн дээр
Түм түжигнэж
Бум бужигнах
Түм хувиравч төрсөн чанар нь нэг
Түм хэлэвч төлөв нь нэг
Бум хэлэвч боомт нь нэг
Зүйр цэцэн үг
Түмэн лан алттай явахаар
Түмэн ах дүүтэй яв
Түмэн хэргийн дунд төвөгтэй явдал гарах
Түмэнд нүүрээ
Төрд нэрээ
Түмний дунд төөрөхгүй
Мянганы дунд мятрахгүй
Түмэнд гэмгүй
Төрд харшгүй
Түмэнд төлөө нэмэх
Төрд үрээ нэмэх
Хоршоо үг
мянга түм — тоо хэмжээний хувьд маш олон
түг түмэн — маш олон
ард түмэн — ард олон, улсын иргэн
олон түмэн — ард нийт, олон хүн
өргөн түмэн — олон түмэн
Үгийн гарал
*Derived from Proto-Turkic *tümen ** → Proto-Mongolic: *tümen *** Middle Mongol: ᠲᠦᠮᠡᠨ (tümen, “ten thousand”) **** Mongolian: түм (tüm) Cognate with Khalkha Mongolian ᠲᠦᠮᠡ (tüme). Possibly cognate with Turkic languages Kyrgyz түмөн (tümön, “ten thousand”), Southern Altai тӱмен (tümen, “ten thousand”), Yakut түмэн (tümen, “ten thousand”), etc. and Tungusic languages Manchu ᡨᡠᠮᡝᠨ (tumen) and Jurchen tumən (Jurchen script: ), as well as Old Church Slavonic тьма (tĭma, “ten thousand”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.