түүхий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Биед гарах шүүстэй нясуу, яр
- 1.Идэх юмны чанаж болгоогүй нь, эсвэл дутуу болгосон байдал
- 2.Жимсний боловсорч гүйцээгүй нь
- 3.Гүйцэд боловсруулаагүй
- 4.шилжсэн утгаХуумгай, дутуу, дулимаг, гүйцэд биш
- 5.Зарим өвчнөөр өвдөөгүй нь
- 1.Эсгий оймс.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түүхий |
|---|---|
| Харьяалахын тийн | түүхийн |
| Заахын тийн | түүхийг |
| Өгөх орших тийн | түүхийд |
| Гарахын тийн | түүхийгээс |
| Үйлдэхийн тийн | түүхийгээр |
| Хамтрахын тийн | түүхийтэй |
| Чиглэхийн тийн | түүхий рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түүхий гарах — түүхийний яр гарах
түүхий эдгэрэх — түүхий яр эдгэх, байхгүй болох
түүхийний тос — түүхий яранд түрхэх тос
түүхий будаа — а.гүйцэд биш чанагдсан будаа; б.шилж. шар будаа
түүхий мах — чанаж болгоогүй мах
түүхий гурил — чанаж болгоогүй гурил
түүхий өндөг — болоогүй өндөг, чанаагүй өндөг
түүхийгээр нь идэх — а.алив хүнсний бүтээгдэхүүнийг чанаж болголгүй идэх; б.жимс самрын боловсорч гүйцээгүй байхад нь идэх
түүхий улаан — тод улаан өнгө
түүхий алим — гүйцэт боловсроогүй алим
түүхий гүзээлзгэнэ — боловсорч гүйцээгүй гүзээлзгэнэ
түүхий самар — боловсорч гүйцээгүй самар
түүхий арьс — элдэж боловсруулаагүй арьс
түүхий тоосго — шатаагаагүй тоосго
түүхий хэрэг — гүйцэд шалгаж илрүүлээгүй хэрэг
түүхий шохой — устай хольж боловсруулаагүй шохой
түүхий эд — үйлдвэрийн газрын үндсэн хэрэглэгдэхүүн, дахин боловсруулж болох хаягдал
түүхий эдийн зах — арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай зүйл, хаягдал төмөр, зэс, хөнгөн цагаан, цаас зэргийг худалдан авах, худалдах зээлийн газар
түүхий ажил — дутуу дулимаг ажил
түүхий бичигдсэн зохиол — сайн бичигдээгүй зохиол, боловсруулалт муутай зохиол
түүхий шүлэг — уран сайхны дүрслэл муутай шүлэг
түүхий явдал — хуудуу үйл ажил
түүхий тэмээ — бэрсээр эхэлж шалахгүй тэмээгээр дулж хожихыг хожилд үл тооцон түүхий тэмээ гэж нэрлэдэг
цэцэг өвчнөөр боловсроогүй түүхий хүүхэд — цэцэг өвчнөөр өвчилж байгаагүй хүүхэд
мялзанд боловсроогүй түүхий үхэр — мялзангаар өвдөөгүй үхэр
Хэлц үг
түүхий сүүний бяслаг шиг — мантгар цагаан, махлаг цагаан
↑ тарган тэмээгээр түүхий хэмх зольж идэх
Түүхий будаа амтгүй
Түргэн зан сайнгүй
Түүхий идсэнээрээ чоно үхсэнгүй
Түргэн явснаараа элч үхсэнгүй
Түүхий нь түрий уруугаа
Болсон нь борви уруугаа
Зүйр цэцэн үг
Түүхий идсэнээрээ чоно үхсэнгүй
Түргэн явснаараа элч үхсэнгүй
Түүхий нь түрий рүү
Болсон нь борви руу
Хоршоо үг
түүхий/түргэн түүхий — яаруу сандруу, хааш яаш
Товчилсон үг
ТТЭБ — Төв Түүхий Эдийн Бааз
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.