түүх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Байгаль, нийгмийн өнгөрсөн ба ирээдүйн хөгжлийн тухай шинжлэх ухаан
- 2.Өнгөрсний хэрэг явдлыг тэмдэглэсэн бичиг судар, намтар
- 1.Тарсан зүйлийг энд тэндээс цуглуулж хураан авах, түүвэрлэх
- 2.Жимс, самар зэргийг иш, мөчрөөс нь салгаж цуглуулах
- 3.Сонгон ялгаж авах;
- 1.Энд тэндээс эрж гуйх
- 1.үйл явдлын талаар ярьж хэлж буй мэдээлэл
- 2.өнгөрсөн үйл явдлын тэмдэглэл эсвэл хүүрнэсэн тайлбар
- Монголын түүх
- тэр ерөнхийлөгчийг хөнөөх хуйвалдааныг тодорхой бус хүүрнэв
- хар тугалгыг нээсэн түүх
- 3.өнгөрсөн үеэс хойш хадгалагдаж үлдсэн бүх зүйл, бичиг үсэгт тэмдэглэгдэн үлдсэн юм
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto gather; to pick
- нэр үгhistory (aggregate of past events); history (branch of knowledge); record of historical events; historical story; biography, memoirs
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | түүх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | түүнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | түүлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | түүв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | түүжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | түүсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | түүдэг |
| Холбох нөхцөл (-ж) | түүж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | түүгээд |
| Болзох нөхцөл (-вал) | түүвэл |
| Хүсэх (-маар) | түүмээр |
| Захирах (-аарай) | түүгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | түүхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түүхийн ухааны түүх — түүхийн ухааны хөгжилтийг тодорхойлох буюу судлах ухаан
түүх судлаач — түүхийг судлан шинжлэх мэргэжилтэн
түүхийн анги — түүх судлах анги
түүхийн багш — түүхийн хичээл заадаг багш
түүхийн тэнхим — их, дээд сургуулийн түүх заах салбар
дундад зууны түүх — дундад зууны үеийн үйл явдлын товчоо
товч түүх — хураангуй түүх
улсын түүх — тухайн улсын он цаг, үйл явдлын товчоо
эртний түүх — эрт үеийн түүх
эдүгээгийн түүх — одоо үеийн түүх
түүхэн нөхцөл — тухайн үеийн нөхцөл байдал
түүхэн найруулал — түүхт үйл явдлыг уран сайхны аргаар бичсэн найлуулгын нэг төрөл
түүхэн роман — түүхт явдлаас сэдэвлэн бичсэн роман
түүхэн сурвалж — хүний үзэл ухамсар ба хэрэг явдлын хөгжилд нөлөө үзүүлдэг түүхийн уламжлалт нөхцөл шалтгаан
түүхэн үг — одоо хэрэглэгдэхээ больсон, зөвхөн түүхэнд байсан хэрэг явдал буюу үзэгдлийг тусгасан үг
түүхийн материал — өнгөрсөн үеийн явдлыг тэмдэглэсэн бичгүүд
түүхийн урсгал — түүхийн нэгэн шат үеийн хандлагыг төлөөлсөн үзэл санааны чиглэл
түүхийн хүрд — нийгмийн түүхийн хөгжлийн жам ёс
түүхэн бодот үнэн — ямар нэг улс төрийн бодлого, гадаад дотоод хүчин зүйлүүдээс үл шалтгаалан нийгэмд үнэн бодот болж өнгөрсөн хийгээд болж буй явдал
гурван үеийн түүх — гурван үеийн намтар
өөрийн түүх — өөрийн намтар
түүж бичих — энд тэндээс цуглуулж бичих
аргал түүх — аргал цуглуулах
жимс түүх — жимс хураан цуглуулах
мөөг түүх — мөөг цуглуулах
хялгасыг нь түүх — дээл хувцас, ноос ноолуур зэргийг хялгаснаас нь салгаж цэвэрлэх
Хэлц үг
зангууны ноос түүж эсгий хийх/харганы ноос түүж эсгий хийх — огт бүтэхгүй буюу маш бэрх зүйлийг сэдэх
↑бөөсийг нь түүх
↑ зангууны ноос түүж эсгий хийх
↑ харганы ноос түүж эсгий хийх
Түүх намтраа мэдэхгүй
Түр зуурыг нь андахгүй
Түүх тойрохгүй
Урьдах орхигдохгүй
Түүх үнэн
Төмөр бөх
Зүйр цэцэн үг
Түүхийн үнэн хэцүү
Төмрийн гинж хатуу
Түүх тойрохгүй
Урьдах орхигдохгүй
Түүх үнэн төмөр бөх
Түүх судраа мэд
Төр түмнээ тань
Хоршоо үг
зарлиг түүх — а.хуучир. мэргэлэх, урьдаас мэдэх; б.тушаал
тууж түүх — түүхчилсэн тууж
үлгэр түүх — домог, хууч яриа
түүх бичиг — түүх тэмдэглэсэн бичиг
түүх домог — түүхэн үйл явдлаас үүсэлтэй амаар дамжсан яриа
үүх түүх — үүх намтар
түүх шастир — үеэс үеэс уламжилж ирсэн түүхчилсэн тэмдэглэл
түүх намтар — үйл хэргийн тухай үнэн бодтойгоор бичсэн нь
түүх судар — эрт эдүгээгийн үйл явдлыг товчоолон бичсэн зохиол
цадиг түүх — өнгөрсөн үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн бичиг
ойллого түүх — он дараалан бичсэн түүхийн бичиг
түүх цуглуулах — энд тэнд байгаа зүйлийг түүвэрлэн авах
гуйх түүх — энд тэндээс хайх, хүн хүнээс гуйх, эрэх
Товчилсон үг
ТСДЗСЗГ — Түүх Соёлын Дурсгалт Зүйлсийг Сэргээн Засварлах Газар
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠲᠡᠭᠦᠬᠦ (tegükü) түүх (tüüx) From Proto-Mongolic *texü-, compare Dongxiang qiao.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.