угтах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тосох, өмнөөс очих, хүлээн авах
- 2.Ирээдүйн юм, үйл явдлыг тосох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | угтах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | угтана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | угтлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | угтав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | угтжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | угтсан |
| Хэвшсэн нэр (-даг) | угтдаг |
| Холбох нөхцөл (-ж) | угтаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | угтаад |
| Болзох нөхцөл (-вал) | угтвал |
| Хүсэх (-маар) | угтмаар |
| Захирах (-аарай) | угтаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | угтахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зочин угтах — ирэх зочдыг тосох
найрсагаар угтах — дотно, сайхан сэтгэлээр хүлээн авах
сайшаан угтах — магтан хүлээн авах
хүйтнээр угтах — таагүй байдлаар тосох
алга ташин угтах — баяр ёслолын байдалтай хүлээн авах, баяр хүргэн хүлээн авах
угтан байлдах — өмнөөс нь тосч байлдах
угтан уулзах — өмнөөс нь тосон очиж уулзах
угтан гарах — өмнөөс нь тосон гарах
шинэ жил угтах — ирж буй шинэ жилдээ сайн сайхан байхыг бэлэгдэж угтан тэмдэглэх
хөдөлмөрийн шинэ амжилтаар угтах — ямар нэг үйл явдлыг угтан ажлаа сайн хийх)д #Урьтах, түрүүлэх, урьтан хэлэх
Хэлц үг
Учирсан зовлон уулын чинээ
Угтах жаргал далайн чинээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.