авах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмыг өөрийн болгох, эзэмших
- 2.Хувцас, эд хэрэглэлийг гараар барьж тайлах, авч тавих, салгах
- 3.Хүн, амьтны биеэс өвчилсөн зүйлийг нь салгах
- 4.Биенд ямар нэг согог суух
- 5.Хүч нэмэгдүүлэх сул үгийн үүргээр хэрэглэгдэнэ
- 6.Нэгэнтээ үйлдэн өнгөрөх санааг илэрхийлнэ
- 7.Нэр үгийн дараа орж тухайн юм буй болох утга илтгэнэ
- 1.ямар нэг юмыг авах хэн нэгний үйлдэл
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto take, to grab, to seize; to appropriate, to claim, to assume; to obtain, to acquire; to receive, to accept; to buy; to do for one's own benefit; to take off (clothing, body parts); to do once
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | авах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | авна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | авлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | авав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | авчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | авсан |
| Хэвшсэн нэр (-даг) | авдаг |
| Холбох нөхцөл (-ж) | авч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | аваад |
| Болзох нөхцөл (-вал) | авбал |
| Хүсэх (-маар) | авмаар |
| Захирах (-аарай) | аваарай |
| Үгүйсгэх (-хгүй) | авахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
байр авах — а.орон сууцтай болох; б.тэмцээнд байр эзлэх
эхнэр авах — гэрлэх
тарга авах — мал таргалах
түрүү авах — а.тэмцээн уралдаанд аваргалах, тэргүүн байр эзлэх, б.наадамд морь нь түрүүлэх
ус авах — а.ус зөөж авчрах; б.усны аюулд өртөх; в.эмчлэх буюу шинжлэх зорилгоор ямар нэгэн эрхтэнд тогтсон усыг гаргах
үг авах — а.дуулгавартай байх; б.үг алдуулах
бээлий авах — а.гараас бээлийгээ мултлах б.бээлий худалдан авах
бөөрийг нь авах — а.бөөрний мэс засал хийх; б.шилж. айлгах, сүрдүүлэх; хүүхдийг айлгах үг
олгой авах — мухар олгой авах мэс засал хийх
гараа авах — гараа гэмтээх
салхи авах — а.салхинд цохиулах; б.шилж. ан амьтан ямар нэгэн зүйлийн үнэрийг салхиар сэрж мэдрэх
сурч авах — сурах
уулзаж авах — уулзах
түргэн авах — яаралтай цугларах
цохиод авах — цохих
ажиг авах — ажиг төрөх
хүч авах — а.таргалах; б.бусдын хүчинд шүтэх; в.чадал эрч нь нэмэгдэх
чийг авах — чийгтэх
ам авах — а.зөвшөөрсөн, хүлээсэн үгц гаргуулах, дахин няцахгүй гэж ягштал хэлүүлэх; б.учраа бөхөө амлах
ам хэл авах — а.батлах үг гаргуулах; б.сураг сонсох
арга хэмжээ авах — а.шийтгэл оногдуулах, шийтгэх; б.шаардлагатай асуудлыг шийдвэрлэх
газар авах — а.газар өмчилж авах; б.шилж. лавшрах, өвчин ужиж хүндрэх; в.шарил оршуулах газрыг товлон хөндөх
гэрэл авах — гэрэлд цохиулах, осолдож гэрэл үзүүлэх
нойр авах — унтах
Хэлц үг
гартаа авах — эрх мэдэлдээ оруулж эзэмших, өөрийн эрхшээлд оруулах
зүрх авах — ихэд айснаас болж хожим бэрхшээх
элэг авах — инээдэм болох, инээд хүргэх
↑балай авах
↑ бөөрийг нь авах
↑ бярууныхаа толгойг огтолж, буулгаа авах
↑ газар авах
↑ ганзага аваад чөдөр авах
↑ гараа авах
↑ гартаа авах
↑ гэрэл авах
↑ дамыг нь авах
↑ дөрлөж авах
↑ ёроолгүй ховоогоор ус авах
↑ зай авах
↑ зууш авах
↑ зүлд авах
↑ зүрх авах
↑ магнай авах
↑ нуруугаа авах
↑ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох
↑ өндөр авах
↑ салхи авах
↑ сүнс авах
↑ тархи, толгой авах
↑ улаан суганд нь орж авах
↑ үг авах
↑ үнэр авах
↑ хар авах
↑ хосыг нь авах
↑ хосыг нь гурван алд [урт] авах
↑ чээжээ авах
↑ чи мэд чи мэд гэхээр чихийг нь огтолж авах
↑ чөдрийг нь авах
↑ элэг авах
↑ эмээлээ гэдсэндээ авах
↑ газар авахуулах
↑ зүрхээ авахуулах
↑ үнэр авахуулах
↑ хосоо урт авахуулах
- … болон өөр 45
Зүйр цэцэн үг
Авахдаа аварга могой
Өгөхдөө өрөлбө бахь
Аваагүй бэр
Агтлаагүй бурхан
Товчилсон үг
ААХ — Авах Арга Хэмжээ
ХАЧ — Худалдан Авах Чадвар
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠠᠪᠬᠤ (abqu), from Middle Mongol ᠠᠪᠬᠤ (abqu), from Proto-Mongolic *ab-. Compare Buryat абаха (abaxa), Kalmyk авх (avx), East Yugur ab. Tentatively connected with Khitan [Khitan small needed] (aû), a hapax legomenon, by Yingzhe and Janhunen.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.