умай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирЭмэгтэй хүний аарцгийн хөндийд байрладаг, үтрээгээр гадна бэлгэ эрхтэнтэй холбогдсон, үр тогтож ураг хөгждөг булчинлаг хөндий эрхтэн, сав
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | умай |
|---|---|
| Харьяалахын тийн | умайн |
| Заахын тийн | умайг |
| Өгөх орших тийн | умайд |
| Гарахын тийн | умайгаас |
| Үйлдэхийн тийн | умайгаар |
| Хамтрахын тийн | умайтай |
| Чиглэхийн тийн | умай руу |
| Олон тоо | умайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эхийн умай — эх амьтны үрээ тээх сав
эхийн умайд байхад — эхийнхээ гэдсэнд байхад
умайн хоолой — өндгөвчинд боловсорсон өндгөн эсийг умайн хөндийд авчрах үүрэгтэй умайн их биеэс гарсан гуурслаг эрхтэн
умайн хөндий — умайн дотор байх, өндгөн эс, сүн хоёр нийлж хаханд нь бэхлэгдэж ураг болон хөгждөг зай
умайн хүзүү — умайн хөндийг үтрээтэй холбодог, үтрээ рүү түрж орсон, дотуураа нарийхан хөндийтэй умайн нарийссан хэсэг
умайн хэвтэш — үр боловсрох орон
умайн гадуур жирэмслэлт — анагаах. - эхийн амьтны үрээ тээх савны гадуур бий болсон үр тогтолт
умайн хүзүүний шархлаа — анагаах. - умайн хүзүү, салстын өнгөц шархлаа
умайн цэвэрлэгээ — умайн хөндийг цэвэрлэх ажиллагаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.