Үндсэн хэсэг рүү шилжих

сав

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠠᠪᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Юм агуулах, хийхэд зориулсан эдлэл, хэрэглэлийн ерөнхий нэр
  2. 2.
    Том шавар домбо, ваар;
  3. 3.
    Эм урвалж зэргийг хадгалах зориулалттай голдуу шилэн лонхонцор.
IIнэр үг
  1. 1.
    Хүний дотор эрхтний ерөнхий нэр
  2. 2.
    шилжсэн утгаИдсэн зүйлээ шингээх хэр хэмжээ, ходоод.
IIIнэр үг
  1. 1.
    биеийн тамирУмай
IVнэр үг
  1. 1.
    Хөрш, зэргэлдээ орших газар нутаг
  2. 2.
    Голын арал, голдрил
  3. 3.
    Гол мөрний дагуух газар нутаг
Vнэр үг
  1. 1.
    Амьгүй бодосын ертөнц, гадаад ертөнц
VIнэр үг
  1. 1.
    Оюун ухааны цар хэмжээ
  2. 2.
    VII тэмБоломж гарах төдийд, боломж л гарвал
  3. 3.
    VII тэмБайсхийгээд, байн байн
  4. 4.
    VIII нэрТөвдийн дармал бичиг, таталган биш бичиг.
  5. 5.
    IX сулСа язгуурт нэр үгэнд хүч нэмэгдүүлэх үг

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгcontainer, vessel, vase, receptacle, crockery, bag

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсав
Харьяалахын тийнсавын
Заахын тийнсавыг
Өгөх орших тийнсавд
Гарахын тийнсаваас
Үйлдэхийн тийнсаваар
Хамтрахын тийнсавтай
Чиглэхийн тийнсав руу
Олон тоосавууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • модон сав — юм агуулах зориулалттай модон эдлэл

  • төмөр сав — төмрөөр үйлдсэн юм агуулах хэрэглэл

  • торон сав — юм агуулах сүлжмэл торон хэрэглэл

  • халуун сав — дотор нь хийж тавьсан зүйлийг халуун хэвээр нь хадгалдаг хоосовч ханатай шилэн сав

  • бичгийн сав — бичгийн хэрэглэл агуулах эдлэл

  • сархдын сав — а.айраг, архи хийх эд хэрэглэл; б.яриа. ходоод

  • саалийн сав — сааль сүү саах, уудлах хувин, торх сэлт

  • усны сав — ус уудалдаг эдлэл

  • үнсний сав — тамхины үнс хийх хэрэглэл

  • хогийн сав — хог хийх зориулалтын сав

  • хөөрөгний сав — даалин

  • хоолны сав — а.хоол хийх сав; б.үхэг; в.шилж. ажилд муу хүн

  • ёроолгүй сав — а.ёроол байхгүй, цоорхой сав; б.шилж. аливаа зүйлд шинжгүй зан гарган шунамхайрах байдал

  • хүр сав — сүлжмэл сав

  • савны амсар — савны дээд хэсэг, ирмэг

  • савны ёроол — савны доод хэсэг

  • савны нээлхий — савны хавхаг, таглаа

  • савнаасаа халих — а.савандаа багтахгүй асгарах; б.шилж. хийсэн муу үйл нь хэтрэх

  • таван сав — элэг, зүрх, бөөр, уушги, дэлүү, таван цул

  • савны цанх — дотор эрхтэн эвгүйцэх нь

  • савны өвчин — умайн өвчин

  • савны гэм — умайн эмгэг

  • сав агших — умай агших

  • сав суух — айл зэргэлдээ нутаглах

  • сав нийлсэн нутаг — хөрш, зэргэлдээ нутаг хошуу

  • сав нутаг — а.хошуудын нутгийн хил заагийг тогтоон нэрлэсэн нэр; б.гол мөрний дагуух газар нутаг

  • голын сав — ус урсах газар

  • голын сав газар — а.гол мөрнүүдийн нийлсэн газар, цутгалан; б.голын эрэг дагуух орчин тойрны газар

  • фосфоритын сав газар — эртний нуур тэнгисийн дотор фосфоритын хуримтлал явагдсан газар нутаг

  • сав ертөнц — амьгүй ертөнц

  • сав ертөнцийн бодос — дэлхийн бөмбөрцөг дээрх амьгүй бүх бодос

  • оюуны сав — ой ухааны хэр хэмжээ

  • эрдмийн сав — а.оюун ухааны цар хүрээ; б.номын цүнх

  • сав сайтай — оюун билиг сайтай

  • сав муутай — ой ухаан, мэдлэг муутай

  • сав тэнцүүлэх — эрдэм мэдлэгээ нийгэм, амьдрал ахуйдаа зүй зохистой ашиглах

  • ав сав ажил хийх — а.бага зэрэг, ойр зуурын ажил хийх; б.ажилд хуумгай хандах, ор нэр төдий хийх; в.бжлыг түргэн, шуурхай хийх

  • ав сав ажиллах — шаргуу ажиллах

  • ав сав орох — үе үе орох

  • сав хийвэл уурлах — түргэн ууртай

  • … болон өөр 3

Хэлц үг

  • сав нь дүүрэх — а.сэтгэл ханах; б.шилж. хийсэн муу үйлийнхээ лайг эдлэх

  • сав уудлах — инж өгөх

  • алтан сав нээлгэх шашин — нас барсан хүний төөргийг үзүүлэх

  • сав хоосон буцаахгүй — ёжлон дайрч хэлсэн үгийг нь сөргүүлж зохих хариуг нь өгч чаддаг хэл амтай хүн гэсэн санаа

  • нууц сав — нууцын орон, эм бэлгэ эрхтэн

  • сав [нь] дүүрэх — сэтгэл ханах

    ...тэр орой Чоносын өрх айлынхан санаа амар, сав дүүрэн, үдэш дулаан. Гадаанаа бүгдээрээ зүлгэн дээр сууцгааж, Шонхолойг хаа явж, сонин юу үзсэнээ ярьж өгнө үү гэж тойрон суужээ (Б.Ринчен, Заан залуудай).

  • Аймаг суувал амь нэг

  • Сав суувал санаа нэг

  • Сав бялхвал асгана

  • Сар тэргэлшвэл хорогдоно

  • Сав дүүрэн идээтэй

  • Санаа дүүрэн жаргалтай

  • Сав ертөнц хязгааргүй

  • Санаа бодол үзүүргүй

  • Сав муу бол сааль муудна

  • Сав муу идээ барна

  • Санаа муу заяа барна

  • Сав нь их бол

  • Сааль нь арвин

  • Сав олон боловч алтан сав мэт чанартай нь цөөхөн

  • Сав савнаасаа хожимддоггүй

  • Самбай хадагнаасаа дутдаггүй

  • Сав хоосон буцаадаггүй

  • Савсаг үг хэлдэггүй

  • Саваа нарийн нь сайн

  • Сав дүүрэн нь сайн

  • Сайн муугийн сав нэг

  • Сав уутны төрөл нэг

  • Санаа дундуур оргио

  • Сав дундуур цалгиа

  • Санаа муу бол сүйдэхийн тэмдэг

  • Сав муу бол хагарахын тэмдэг

  • Санаа муу заяагаа барна

  • Сав муу идээгээ барна

  • Санаа муут дотроосоо

  • Сав муут ёроолоосоо

  • Санаа муут заяагаа барна

  • Сав муут хоолоо барна

  • Санаа нь их ч заяа нь бага

  • Сав нь их ч олз нь бага

  • … болон өөр 2

Зүйр цэцэн үг

  • Сав муу бол идээ муудна

  • Савны цоорхойгоор юм гоожно

  • Саравчны цоорхойгоор ус гоожно

  • Санаа нь гүйцэж

  • Сав нь дүүрэх

Хоршоо үг

  • сав зэвсэг — ажил үйлд хэрэглэгдэх зүйл

  • сав суулга — юм агуулах, хийх гал тогооны хэрэглэл

  • сав сааль — идэш уушны зүйлийг агуулах хэрэгслийн ерөнхий нэр

  • авдар сав — эд хогшил агуулах хайрцаг

  • аяга сав — хоол, унд идэж уух болон хийх эд хэрэглэл

  • ваар сав — нарийн шавраар хийсэн сав суулга

  • данх сав — шингэн зүйл агуулах цорготой сав суулга

  • домбо сав — шингэн зүйл агуулах цоргогүй суулга

  • уут сав — юм агуулах хүүдий

  • хайрцаг сав — а.юм агуулах хэрэглэл; б.яриа. шарилын авдар, авс

  • шүүгээ сав — эд хогшлоо хийх, агуулах эдлэл

  • байшин сав — амьдрах байр сууц

  • орон сав — орон сууц

  • сав хэвтэш — умай

  • ай сав — тэр хавийн нутаг

  • сав уулзар — зах нийлэн, хил залгасан газар нутаг

  • сав шим — а.орчлон дэлхий дээрх амьтай, амьгүй бүх бодос; б.шилж. үр шим

  • ав сав — а.бага сага, ойр зуурын; б.хөнгөн хуумгай, тогтворгүй; в.хэрэг явдал алдаг оног, хааяа болох нь; г.ажил төрлийг түргэн шаламгай хийх нь

Үгийн гарал

From Proto-Mongolic *saba. Cognate with Buryat һаба (haba) and Mongghul sawaa (“container, equipment, weapon”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.