уналт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Унах үйлийн үр дүнг заасан нэр
- 2.Аж амьдрал, санаа сэтгэлийн доройтол
- 3.Сөнөлт, мөхөлт.
- 4.аж амьдрал, ажил үйлсийн дордох байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уналт |
|---|---|
| Харьяалахын тийн | уналтын |
| Заахын тийн | уналтыг |
| Өгөх орших тийн | уналтад |
| Гарахын тийн | уналтаас |
| Үйлдэхийн тийн | уналтаар |
| Хамтрахын тийн | уналттай |
| Чиглэхийн тийн | уналт руу |
| Олон тоо | уналтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эдийн засгийн уналт — ажилгүйдэл хэт ихэсч, хүчин чадал ашиглалтгүй зогсож, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт буурснаас бизнес уналтад орох явдал удаан хугацаагаар үргэлжлэх явц
уналтад орох — аж амьдрал, санаа сэтгэлийн доройтолд орох
биеийн уналт — хүндийн хүчний үйлчлэлээр ямар нэгэн бие өндөр дээрээс доош буух үзэгдэл
Хоршоо үг
өнхөрөлт уналт — а.өнхөрөн унах явц, байдал; б.шилж. аливаа зүйлийн бууран доройтох нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.