Үндсэн хэсэг рүү шилжих

унах

үйл үгнэр үг/ʊnəx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠤᠨᠤᠬᠤ

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Өндөр дээр торох, тулах юмгүй болсон аливаа бодосын газрын татах хүчинд татагдан бууж ирэх, ойчих
  2. 2.
    Босоо, зогсоо юмны хажуулж хэвтэх
  3. 3.
    Цаг улирлын уясах, хүйтрэх; сэрүү унах (сэрүүн болох), урь унах (дулаан болох), хяруу унах (агаарын чийг шөнийн жихүүнд царцаж жижиг талст болон газар буух), цас унах (их цас орох
  4. 4.
    Барилдаанд дийлдэх
  5. 5.
    Ухаан алдах, муужрах
  6. 6.
    Өвс, модны навч цэцэг зулгарах
  7. 7.
    Нар, сарны шингэх
  8. 8.
    Саалийн идээнээс тос ялгарах;
  9. 9.
    Тусах
  10. 10.
    Навч цэцэг зэрэг ургамлын зулгарах
IIүйл үг
  1. 1.
    Мордох, зайдлах
  2. 2.
    Жолоодох, залж явах

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto ride (a horse); to mount; to drive
  • үйл үгto fall

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)унах
Одоо ирээдүй цаг (-на)унана
Өнгөрсөн цаг (-лаа)уналаа
Өнгөрсөн цаг (-в)унав
Өнгөрсөн цаг (-жээ)унажээ
Үйлдсэн нэр (-сан)унасан
Хэвшсэн нэр (-даг)унадаг
Холбох нөхцөл (-ж)унж
Урьдчилах нөхцөл (-аад)унаад
Болзох нөхцөл (-вал)унавал
Хүсэх (-маар)унамаар
Захирах (-аарай)унаарай
Үгүйсгэх (-хгүй)унахгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • өндрөөс унах — барих, тулах юмгүй болж өндрөөс доош нисэх

  • салж унах шахах — а.эвдэрч салах шахах, хэмхэрч ойчих шахах, б.шилж. ихэд ядрах

  • сөхрөн унах — өвдгөө нугалан, толгойгоо бөхийлгөн газарт хүргэх

  • ханаран унах — ар араасаа цувран унах

  • шургаж унах — юманд тээглэн тэрийх

  • брилдаад унах — өвдөг шороодох

  • унадаг өвчин — анагаах. - залуу насанд шалтгаан тодорхойгүй эхэлдэг, даамжрах явцтай, сэтгэцийн архаг өвчин

  • муужран унах — ухаан алдан унах

  • навч унах — навч модноосоо салах

  • ургах нарнаас унах нар хүртэл — өглөөнөөс үдэш хүртэл

  • нүд рүү унасан үс — нүд руу унжсан үс

  • сүүдэр унах — орой болох

  • нүүрэнд нь сүүдэр унах — а.нүүрэн дээр нь сүүдэр тусах; б.шилж. царай барайх, баяргүй болох

  • модны навч унах — намар болж навч хатаж ховхрох

  • тасалгааны температур унах — тасалгааны температур доошлох, сэрүүн болох

  • мөнгөний ханш унах — мөнгөний ханш буурах

  • эхээс унах — эхээс төрөх

  • нэг эхээс унасан ах дүү — нэг эхээс төрсөн ах дүү

  • унасан газар угаасан ус — төрсөн нутаг, төрөлх эх орон

  • албан тушаалаасаа унах — албан тушаалаасаа огцрох

  • ажил унах — ажил хэрэг бүтэлгүйтэх

  • сэтгэлээр унах — урам зориг буурах

  • шалгалтанд унах — шалгалтанд эс тэнцэх

  • тамд унах — а.энэ насандаа муу үйл хийсэн хүн хойд насандаа очдог газрын тухай шашны ойлголт; б.шилж. зовлон эдлэх, ихэд шаналан тарчлах

  • хэрэгт унах — хэрэгт орох

  • өрөнд унах — өр төлбөрт орох

  • өнгөнд унах — үзэмж сайханд нь ихэд шунан дурлах

  • морь унах — морь уналганд хэрэглэх

  • улаа унах — улаа хэрэглэх

  • дугуй унах — моторгүй, хөлөөр жийдэг дугуй хэрэглэх

  • машин унах — машин барих, машин жолоодох

Хэлц үг

  • амнаас нь алт унах гэж байгаа юм шиг — а.хүнд сурталтай, ярвагар хүн, б.дуу муутай хүн

  • унах моринд нь ташуур болох — тусалж дэмжих

  • Зуун адуутай хүнд

  • Унах морь олдохгүй

  • Зуун морьтой хүнд

  • Унах морь олддоггүй

  • Өгсөн хүүхэнд төрхөм тусалдаггүй

  • Унах шүдэнд буйл тусалдаггүй

  • Унаган жороо төрнө гэгч

  • Унах хүний хувь мэднэ

  • Унах байхгүйд морь өгнө

  • Уух байхгүйд тараг өгнө

  • Унах бүр ухаан орох

  • Ойчих бүр санаа орох

  • Унах морийг тарганаас нь гамна

  • Ууттай юмыг дүүрнээс нь гамна

  • Унах наран гоожвол гандахын тэмдэг

  • Улаан манан татвал салхилахын тэмдэг

  • Унах унаа олддог

  • Тохох эмээл олддоггүй

  • Унах цэцэг хайр төгс

  • Урсах ус найр мөхөс

  • Ургах нарнаас

  • Унах нар хүртэл

  • Ургах нь зуун жилийн болзрой

  • Унах нь нэг өдрийн салхины

  • Уриалах дуунд нь уухай болж

  • Унах моринд нь ташуур болох

  • Ууран дээрээ ухаан алддаг

  • Унах дээрээ ухаан ордог

  • Уух хэмээн унд зэхдэг

  • Унах хэмээн эмээл тохдог

Зүйр цэцэн үг

  • Унах I үйл. #Өндөр дээр торох

  • Тулах юмгүй болсон аливаа бодосын газрын татах хүчинд татагдан бууж ирэх

  • Ойчих: өндрөөс унах (барих

  • Тулах юмгүй болж өндрөөс доош нисэх); унасан малгай авахын чөлөөгүй

  • Уулзсан хүнтэй ярихын завгүй

  • Унаж үзээгүй хүн босохын учир мэдэхгүй

  • Унасан газар угаасан ус аав ээж шиг ачтай

  • Унасан бух ч үгүй

  • Уулын буга ч үгүй болох

  • Унасан морь нь эцгийн

  • Ухаан бодол нь өөрийн

  • Унах морьгүй

  • Унагаах ямаагүй

  • Унаж эцээхээр

  • Уяж эцээ

Хоршоо үг

  • унах босох — босоо зогсоо юм хажуулдан унах, унасан хажуулдсан хүн, амьтан өндийн дээш болох

  • унах тусах — а.бүдчих, ойчих, б.унах өвчтэй болох

  • унан шунан — маш их, туйлын их

Үгийн гарал

From Proto-Mongolic *hunu-, compare Buryat унаха (unaxa), Kalmyk унх (unx), Dongxiang unu.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.