ураг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анагаах ухаанЭхийн умайд өсч буй хүний үр
- 1.Худ бололцсон хоёр айлын харьцаа
- 1.Эрэгчин амьтны төмсөг.
- 1.үр хөврөлийн доод хэлбэр болох авгалдайн үүслээс эхлээд үр хөврөлийн дээд хэлбэрт шилжих амьд организмын өсөлтийн эхэн үе шат
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ураг |
|---|---|
| Харьяалахын тийн | ургийн |
| Заахын тийн | ургийг |
| Өгөх орших тийн | урагд |
| Гарахын тийн | ургаас |
| Үйлдэхийн тийн | ургаар |
| Хамтрахын тийн | урагтай |
| Чиглэхийн тийн | ураг руу |
| Олон тоо | ургууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ураг буруу байрлах — аарцагны зайд ураг орших хэвийн байрлал алдагдах
ураг бүтэх — ургийн ус гарсан юмуу жирэмсний хордлого, элдэв өвчний улмаас ураг, нярайн биед хүчилтөрөгч дутагдаж ургийн зүрх судасны ажиллагаа хямарч зүрхний цохилт, амьсгал зогсох
ураг унагах/ураг хөндөх — дутуу хөнгөжих
ураг хөндөх — а.дутуу хөнгөжих; б.байгалийн бус жамаар эхийн умайд байх ургийг гадагшлуулах
алтан ураг — түүх. - Чингис хааны ургийн хүмүүс
ураг бололцох/ураг барилдах — эр эмийг холбож, худ худгуй болох
худ ураг болох — ураг бололцох
ураг таслах — ургийн холбоогоо таслах
ураг олон — төрөл садныхан
ураг төрлийн тогтолцоо — ураг төрлийн холбоог илэрхийлэн нэрлэх нэр томъёоны тогтолцоо
ураг тогтох — хуучир. - а.хоёр этгээд хөвгүүн охин хоёроо эр, эм болгохоор хэлэлцэж тохирох; б.эхийн умайд үр тогтох
Хэлц үг
ураг болох — худ ураг болох
Манай хоёр хүүхэд гэрлэж, чи бид хоёр одоо ураг боллоо гэсэн үг.
ураг холбох — гэр бүл болох
Энэ хоёроо ураг холбож айл гэр болговол болохгүй гэх газаргүй мэт (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Ах дүү атаатай
Ураг атаагүй
Өөхтэй тарган биш боловч явдалтай л бол уналга
Ураг төрөл биш боловч итгэлтэй л бол нөхөр
Төрөл атаатай
Улсын цаазад
Ураг үгүй
Ураг байвал сүрэгт
Уруул байвал ухаанд
Ураг доройтвол саднаа түшдэг
Тураг доройтвол уулаа түшдэг
Ураг садны хол нь сайн
Ус аргалын ойр нь сайн
Уг сайт хүнтэй
Ураг болоход урамтай
Онги сайт сүхтэй
Түлээ цавчихад урамтай
Ураг төрлийн хол нь дээр
Уул усны ойр нь дээр
Ураг урагтаа хүнд
Ургаа мод газартаа хүнд
Ураг худын хол нь дээр
Ус цайны ойр нь дээр
Ах дүүгийн хол нь дээр
Аргал усны ойр нь дээр
Ураг хүн өргөн ядах
Ах дүү даран ядах
Ус түлш ойр сайн
Ураг төрөл хол сайн
Ус хүчтэй
Ургамал чулуу хөдөлгөх
Ураг хүчтэй
Элэг зүрх хөдөлгөх
Үүд манах хүүтэй
Ураг тэлэх хүүхэнтэй
Үүд өрх сахих хүүтэй
Ураг төрөл тэлэх хүүхэнтэй
Хөдлөх бүхэн олдоно
- … болон өөр 7
Зүйр цэцэн үг
Ураг садны хол нь сайн
Ус аргалын ойр нь сайн
Ураг доройтвол саднаа түшдэг
Тураг доройтвол уулаа түшдэг
Хоршоо үг
ураг садан — а.цусан төрлийн холбоо бүхий хамаатан хүмүүс; б.худ ургийн холбоо
ураг төрөл — мах цусны холбоотой төрөл садан хүмүүс
ураг угсаа — төрөл садан, нэг угийн хүмүүс
ураг удам — хүн амьтны уг угсаа
ураг тариг — ураг төрөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.