ур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гараар юм урлах чадвар
- 2.Нарийн гоёмсог янз, хийц
- 3.Уран бүтээл
- 1.Хүн амьтны бие, мод ургамалд товойн гарсан ургацаг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгexcrescence, outgrowth, intumescence, swelling, tumor, growth
- нэр үгhandicraft, skill, craft; artist, craftsman, genius
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ур |
|---|---|
| Харьяалахын тийн | урныW |
| Заахын тийн | урыгW |
| Өгөх орших тийн | урандW |
| Гарахын тийн | урнаасW |
| Үйлдэхийн тийн | ураарW |
| Хамтрахын тийн | уртайW |
| Чиглэхийн тийн | ур луу |
| Олон тоо | урнуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ур хийх — дарх хийх
ураа гаргах — ур чадлаа шавхан хийх
гарын уртай — гартаа дүйтэй
гарын уртай хүн — гартаа дүйтэй, юм урлахдаа сайн хүн
ур оруулах — хийж буй зүйлдээ гоёмсог элдэв янз оруулах
ур муутай — хэв, хийц муу, болхи урласан
ур сайтай хатгамал — янз байдал гоёмсог, сайтар урласан хатгамал
урын сан — уран сайхны өв, уран бүтээлийн хуримтлал
модны ур — модны их биеээс товойн гарсан ургацаг
хацар дээрээ уртай хүн — хацар дээр нь илүү ургасан цулцантай хүн
Хэлц үг
Зур зурсаар луу
Ур урсаар түүдэг
Хоршоо үг
ур дарх — урлах, дархлах чадвар
ур дүй — урлах арга барил, урлах авьяас
ур чадал — урлах чадвар
ур ухаан — урлах чадвар хийгээд түүнийг бүтээх эрдэм мэдлэг
ур хийц — урласан янз байдал
ур цолцон — хүн амьтны бие болон модны их биед ургасан ургацаг
Үгийн гарал
From a Turkic language. Compare Kyrgyz ур (ur, “excrescence”), Turkish ur (“growth, excrescence, tumour”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.