уруул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирХүн, амьтны амны ирмэг хэсэг
Англи утга
- нэр үгlip
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уруул |
|---|---|
| Харьяалахын тийн | уруулын |
| Заахын тийн | уруулыг |
| Өгөх орших тийн | уруулд |
| Гарахын тийн | уруулаас |
| Үйлдэхийн тийн | уруулаар |
| Хамтрахын тийн | уруултай |
| Чиглэхийн тийн | уруул луу |
| Олон тоо | уруулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уруулаа хазах — а.уруулаа шүдээрээ хазлах, б.шилж. хорсох, занах
уруул хагарах — уруул хуурайшсанаас хагарч зовиурлах
уруул жимийх — хоёр уруулыг хооронд нь нийлүүлэх
уруул омголтох — уруул хатаж хуурайших
уруулаа унжуулах — гомдсон царай гаргах
уруулаа хазлах — бага зэрэг сандрах, юу хэлэхээ мэдэхгүй байх
уруулаа цорвойлгох — а.уруулаа цоровгор болгох; б.шилж. эрхлэх
уруулын будаг — уруул өнгөлөх будаг
уруулын эгшиг хэл — шинж. - өгүүлэхэд уруул оролцох эгшиг
уруулын гийгүүлэгч хэл — шинж. - өгүүлэхэд уруул оролцох гийгүүлэгч
уруул шүдний гийгүүлэгч хэл — шинж. - уруул шүдтэй хамжин хэлэгдэх гийгүүлэгч
Хэлц үг
дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй — маш их амттай, туйлын амттай
уруул амыг нь мялаах — идүүлж уулгаж тал засах, хээл хахууль түлхэх
Тэр бээжин үгийг чинь сонсоод л ирсэн ш дээ, бурхан тэнгэр бас балин тахилаар баясана гэдгээр, тэдгээр эрх тушаалтай хүмүүсийг эрж, уруул амыг нь мялаахгүй бол бүтэх гэж үү (Т.Бөх, Арвадын сар).
уруул дордойх — хэрэлдэх
Уруул дордойвч, элэг дордойхгүй.
уруулаа дэвсэх — гуйж гувших
Урд нь гарч уруулаа дэвсэх...
уруулаа хазах — хорсох, занах
Дэжид гуай доод уруулаа хазан дуугүй сууж байснаа нулимс нь хөөрөн урсав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
уруулаа цорвойлгох — эрхлэх
Нэмэх гэж зузаан уруулаа цорвойлгосон хар хүн байлаа (С.Дашдооров, Айлын хүүхэн Алигэрмаа).
↑ дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй
Ам хэл худалч алаг түүх үнэнч
Уруул ам худалч урдах түүх үнэнч
Удам дагадаг юм уу
Уруул дагадаг юм уу
Ураг байвал сүрэгт
Уруул байвал ухаанд
Уруул дордойвч
Элэг дордойхгүй
Уруул нь улаан
Шил нь хар
Уруул сэтэрвэл шүд жингэнэнэ
Уруул шүд шиг унаган холбоо
Уруул хөдөлбөл учир гарна
Ухаан алдвал хүчир гарна
Усны үзүүр хурцгүй байтлаа уулыг сэтлэх эрдэмтэй
Уруул үзүүргүй байтлаа зүрх хатгах өргөстэй
Уур түргэн
Уруул хурдан
Зүйр цэцэн үг
Уруул хөдөлж учир хэлэлцэнэ
Ухаан сийлж зөвийг олно
Уруулаараа утгуур хийж
Хэлээрээ хэмжүүр хийх
Хоршоо үг
уруул ам — дээд, доод уруул болоод амны хөндий
уруул шүд — хүн, амьтны дээд доод уруул болон амны хөндийд байх хазуур яс
Үгийн гарал
From Proto-Mongolic *hurul with lengthening found in several other varieties, compare Dongxiang furun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.