уудлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэн зүйлийг нэг савнаас нөгөө сав руу утган авч хийх
- 1.Уут, саванд байгаа юмыг гаргаж ирэх, ухах
- 2.Уурхай, булш мэтийг онгилон малтах;
- 3.шилжсэн утгаМөнгө зэргийг үлэмж хэмжээгээр олж авах
- 4.шилжсэн утгаСэтгэл дотроо байгаа зүйлээ ний нуугүй илчлэн гаргах, нээх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | уудлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | уудлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | уудлаад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | уудлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | уудлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цай уудлах — цайг сав руу юүлэх
авдар уудлах — авдраа онгойлгох, ухах, онгичих
богцоо уудлах — аян замыг цүнхээ ухах
өврөө уудлах — өвөртөө гараа хийж тэмтрэх
уудлан илрүүлэх — цөмийг нь ухан гаргаж ирэх
булхайг нь уудлах — буруу хийсэн зүйлийг нь илрүүлэн гаргах
хэргийг уудлах — хэргийн тухай нэгд нэгэнгүй судлах, тандах
мөнгө уудлах — мөнгө их олох
сэтгэлээ уудлах — сэтгэл дотроо бодож байгаа зүйлээ бүгдийг ярих
дотроо уудлах — дотроо бодож санаж яваагаа гарган ярих, сэтгэлээ уудлах
Хэлц үг
сав уудлах — инж өгөх
ероол уудлах — хийсэн хэргийг нь цөмийг нь илчлэх, болж бүтэхгүй байгаа зүйлийг нь цөмийг нь хэлэх
↑ёроол уудлах
↑ ёроолыг нь уудлах
↑ сав уудлах
↑ чээж уудлах
Зүйр цэцэн үг
Айлаас эрэхээр авдраа уудал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.