уужим
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зай ихтэй, давчуу биш, тэнүүн
- 2.шилжсэн утгаСандруу биш, тавиун, тайван
- 1.тэнгэр, газар гэх мэт өргөн уудам орон зай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уужим |
|---|---|
| Харьяалахын тийн | уужмын |
| Заахын тийн | уужмыг |
| Өгөх орших тийн | уужимд |
| Гарахын тийн | уужмаас |
| Үйлдэхийн тийн | уужмаар |
| Хамтрахын тийн | уужимтай |
| Чиглэхийн тийн | уужим руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уужим магнай — өргөн магнай
уужим тал хөндий — тэнүүн тал, уудам сэлүүн тал хөндий
уужим дотортой — уужуу сэтгэлтэй, амгалан тайван
уужим сэтгэлтэй — өршөөнгүй, ууч сэтгэлтэй
Хэлц үг
Агуу хүчээ ихэтгэе гэвэл ардаа асар
Уужим сул жаргая гэвэл эвээ хичээ
Ужиг өвчин хүнд
Уужим дэлхий баян
Унасан мориндоо сундалдаж
Уужим дээлэндээ багталцах
Ургах нарны гэрэл
Уужим сайхан ухаан
Урт бодож
Уужим сэтгэх
Уужим далайд онгоц хэрэгтэй
Уулзсан хүнд (нөхөрт) мэнд хэрэгтэй
Уужим дотортой хүнд
Уулын өндөр саадгүй
Усны урт хориггүй
Уужим санаа биеийн жаргал
Огцом санаа орчлонгийн зовлон
Зүйр цэцэн үг
Уужим далайд онгоц
Уулзсан нөхөр мэнд
Уужим санаа ухааных
Огцом санаа мунхагийнх
Хоршоо үг
уужим саруул — цэлийсэн, давчуу биш, зай ихтэй, цэлгэр саруул
уужим талбиу — а.зай талбай ихтэй; б.сэтгэл санаа уужуу тайван
уужим/уужим тэнэгэр — уудам тэнэгэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.