ухархай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирГавлын ясны нүдний алим суух хонхорхой
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ухархай |
|---|---|
| Харьяалахын тийн | ухархайн |
| Заахын тийн | ухархайг |
| Өгөх орших тийн | ухархайд |
| Гарахын тийн | ухархайгаас |
| Үйлдэхийн тийн | ухархайгаар |
| Хамтрахын тийн | ухархайтай |
| Чиглэхийн тийн | ухархай руу |
| Олон тоо | ухархайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ухархай бясалгах — а.нүдээ анин дахин дахин тунгаан бодох; б.нэвширтэл унтах
Хэлц үг
ухархайгаа ширгэтэл — учир тоймгүй, маш их
ухархай нь ширгэх — а.нүд нь ширгэх; б.нойронд ханахыг байх; в.ихэд турж эцэх
ухархайгаа ухуулах — маш их уйлах
ухархайд нь ус бороо тогтмоор — маш эцэнхий, туранхай
ухархай буцлах — нойрсох
Гэртээ ирсэн гэсэн шиг ухархайгаа буцалгаж өгч байна даа.
ухархайд нь уран шувуу өндөглөчихмөөр — эцэнхий
Сайхан хүүхэн гэж ийм туранхай хийгээд, ухархайд нь уран шувуу өндөглөчихмөөр байх ёстой юу?
Унжгар эвэр
Ухархай уруу
Эргүү эвэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.