ухах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малтах, сэндийлэх
- 2.Онгилох, төнхөх
- 3.шилжсэн утгаУудлах, онгилох
- 4.Дугуй хэлбэртэй огтлон авах
- 5.шилжсэн утгаХулгайлах
- 1.Юмны учир утгыг ойлгох, ухамсарлах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto understand
- үйл үгto dig, excavate, root up, rummage (in), ransack
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ухах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ухна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ухлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | ухав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ухжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ухсан |
| Хэвшсэн нэр (-даг) | ухдаг |
| Холбох нөхцөл (-ж) | ухаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ухаад |
| Болзох нөхцөл (-вал) | ухвал |
| Хүсэх (-маар) | ухмаар |
| Захирах (-аарай) | ухаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ухахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
худаг ухах — нүх малтаж ус гаргах
гаансны толгой ухах — гаансны толгойг төнхөж цэвэрлэх
авдар ухах — авдар дотор байгаа зүйлээ онгилж үзэх
түрийгээ ухах — түрийгээ уудлах
дээлийн зах ухах — дээлэнд зах суулгахын тулд дугуй хэлбэртэй огтолж авах
дээврийн хоолой ухах — гэрийн дээврийн хоолойг дугуй хэлбэртэй огтлох
айл ухах — айлаас хулгай хийх
Хэлц үг
нүд ухах — аашилж загнах
нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй — мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй байх, цагаандаа гарах
бөгсийг нь ухах — мууг нь үзэх гэх
Зүйр цэцэн үг
Ухаж мэдсэнээ эс хэлэх цэцнээс
Үзсэн харснаа хэлэх тэнэг дээр
Хоршоо үг
ухах төнхөх — а.газар шороог малтан сэдийлэх; б.авдар, сав суулгыг онгилж үзэх, уудлах
ухах мэдэх — юмны утга учрыг нэлээн гүнзгий ойлгож мэдэх, цаад мөн чанарыг сайтар ойлгож мэдэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *uka-, compare Kalmyk ухх (uxx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.