Үндсэн хэсэг рүү шилжих

учир

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хэрэг явдлын уг үүсгэл, шалтгаан, байдал
  2. 2.
    Тул
  3. 3.
    Ёс, ёсзүй
  4. 4.
    Хэрэг явдлын утга агуулга
IIнэр үг
  1. 1.
    Тавилан, хувь, учрал, ерөөл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгreason

Тийн ялгал

Нэрлэхийн тийнучир
Харьяалахын тийнучрын
Заахын тийнучрыг
Өгөх орших тийнучирт
Гарахын тийнучраас
Үйлдэхийн тийнучраар
Хамтрахын тийнучиртай
Чиглэхийн тийнучир луу
Олон тооучрууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • учир мэдэх — а.юмны шалтгааныг мэдэх, юм мэдэх, юм ойлгох; б.шилж. хуйвалдах

  • учир мэдэхгүй — а.юм мэдэхгүй, мэдлэг муутай; б.хэрэг явдлын шалтгаан байдлыг мэдэх хэмжээнд хүрээгүй, бага балчир

  • учир мэдэхтэй болох — хэрэг явдлын шалтгаан байдлыг ойлгох хэмжээнд хүрсэн

  • учир нь олдох — а.шалтгаан нь олдох; б.хэрэг явдлын мөн чанар олдох

  • учир иймд — байдал иймд

  • учир ургуулах — а.хэрэг тарих; б.хоёр хүн бие биедээ сайн болох

  • учир шалтгааны ухаан — ш.у. - сэтгэхүйн хууль болон түүний хэлбэрийн тухай шинжлэх ухаан, логик

  • учраа олох — а.эв зүйгээ олох, нэг нэгнийгээ ойлгож эвээ олох; б.эзнээ олох, эд юм эзэнтэй болох

  • учраа хэлэх — байгаа байдлаа хэлэх

  • ийм учир — ийм тул

  • тийм учир — тийм тул

  • хэлсэн үгний уч-рыг олохгүй байх — хэлсэн үгний утга агуулгыг ойлгохгүй байх

  • уулзах учир — уулзах хувь ерөөл, уулзах тавилан

Хэлц үг

  • учрыг нь олох — алах

    Ажлыг нь дуусгаад, наад хоёр залуугийнхаа учрыг нь олоорой.

  • учрыг нь олж, хужрыг тунгаах — аливаа юмны учир зүйг нарийн нягталж үзэх, юманд нягт нямбай хандах

    Та нар загнах балбахаа яарах хэрэггүй, учрыг олж хужрыг тунгааж хэлж өг (С.Удвал, Их хувь заяа).

  • Өвсөн гэрийн өмнө өнгөтэй дэн хэрэггүй

  • Учир мэдэхгүй хүнд үнэн үг хэрэггүй

  • Улаан нялх хүүхэд уйлахаараа айлгана

  • Учир мэдэхгүй ноён уурлахаараа айлгана

  • Ургаа мод үндэстэй

  • Учир явдал шалтгаантай

  • Ургамал хэдий нарийн боловч нахиагаа даадаг

  • Учир хэдий нарийн боловч утгаа даадаг

  • Ус гүн гэж гатлахаас бүү ай

  • Учир бэрх гэж давахаас бүү ай

  • Ус ирэхээс өмнө сувгаа зас

  • Учир ирэхээс өмнө замаа зас

  • Ус ирэхээс урьд сувгаа малт

  • Учир гарахаас урьд аргаа бэлд

  • Ус уухгүй үхрийн толгойг бүү дар

  • Учир мэдэхгүй хүний толгойг бүү илбэ

  • Утас зүүгээ дагадаг

  • Учир зүйгээ дагадаг

  • Уур хэдий их боловч

  • Цээжээ дэлбэлдэггүй

  • Учир хэдий их боловч

  • Үйлийг дуусгадаггүй

  • Ухаан жолоогүй

  • Учир начиргүй

  • Учир зүйг мэдвэл мэргэн

  • Ухаан сургаал бүрдвэл цэцэн

  • Учир мэдэхгүй ноён болохоор

  • Учир мэдэх боол бол

  • Учир мэдэхгүй хүнд сургаал хэлэх

  • Ургацгүй газарт тариа хайсантай адил

  • Учир мэдэхгүй хүнд үг бүү хэл

  • Ус уухгүй үхэрт ховоо бүү хөдөлгө

  • Учир мэдэхгүй хүнд

  • Ууц бүү гарга

  • Учир мэдэхгүй хүнд үг хайран

  • Үнэр мэдэхгүй хамарт сан хайран

  • Учир хэдий багахан боловч

  • Учрал нь маш их гайхамшигтай

  • … болон өөр 10

Зүйр цэцэн үг

  • Учрыг нь олж хужрыг нь тунгаах

  • Мөчрийг нь олж мөчийг нь тоолох

  • Юманд учир бий

  • Модонд мөчир бий

  • Учир мэдэж уяа тайлах

Хоршоо үг

  • учир байдал — хэрэг явдлын шалтгаан нөхцөл

  • учир дүрс — а.хэрэг явдлын шалтгаан болоод гадаад байдал; б.ажил үйлд хандах эв дүй

  • учир дүрсгүй — ямар ч шалтгаангүй, эх адаггүй, жигтэйхэн

  • учир жанцан — хэрэг явдлын шалтгаан нөхцөл, учир байдал

  • учир жанцангүй — шалтаг шалтгаангүй, учир утгагүй

  • учир зүг — хэрэг явдлын шалтгаан, нөхцөл байдал

  • учир начир — а.хэрэг явдлын шалтгаан; б.эмх цэгц

  • учир начиргүй — а.юмны байдал шалтгааныг үл харгалзан; б.эмх замбараагүй

  • учир начиртай — а.мөн чанар, шалтгаан бүхий; б.эмх цэгцтэй

  • учир утга — шалтгаан нөхцөл болоод агуулга

  • учир утгагүй — учир зүггүй

  • учир чиг — алив зүйлийн зорилго, чиглэл

  • учир чиггүй — ямар ч зорилго чиглэлгүй

  • учир шалтгаан — хэрэг явдлын үүсэх нөхцөл болоод үүсгэл холбогдол

  • учир шалтгаангүй — учир нөхцөлгүй, шалтгаан нөхцөлгүй

  • учир төлөв — а.юмс үзэгдлийн нөхцөл шалтгаан; б.юмс үзэгдлийн байр байдал, дүр төрх

  • үг учир — юмны учир шалтгаан, нөхцөл байдал

  • учир зүй — а.юмс үзэгдлийн жам ёс; б.логик

  • учир ёс — юмны нөхцөл шалтгаан болоод зүй тогтоол

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.