хавтас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ном, дэвтэр, бичиг харааг гадуур нь хавчаарлан бэхэлсэн гадар
- 2.Эмээлийн бүүргийг бэхэлсэн хоёр хажуугийн хавтгай хэсэг;
- 3.Далайн нялцгай биетний бие хамгаалах ясархаг хатуу бүрхэвч, хуяг
- 1.нууж далдалсан ямар нэг зүйлийн гадуур бүрхэвч
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хавтас |
|---|---|
| Харьяалахын тийн | хавтасны |
| Заахын тийн | хавтсыг |
| Өгөх орших тийн | хавтсанд |
| Гарахын тийн | хавтаснаас |
| Үйлдэхийн тийн | хавтсаар |
| Хамтрахын тийн | хавтастай |
| Чиглэхийн тийн | хавтас руу |
| Олон тоо | хавтаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бичгийн хавтас — а.бичиг үдэж хадгалах зориулалтай гадар; б.хуучир. дэвтрийн оронд хэрэглэх жижиг самбар
ном дэвтрийн хавтас — ном дэвтрийг элэгдлээс хамгаалж, өнгө үзэмж сайтай арьс, бөс, нийлэг, зузаан цаас зэрэг бөх зүйлээр хийсэн гадар
хаалганы хавтас — хаалганы самбар
яст мэлхийн хавтас — яст мэлхийн хуяг
хясааны хавтас — хясааны хуяг
Хэлц үг
Хавтас нугасандаа түшиг
Нугас нь хавтсандаа түшиг
Хоршоо үг
хавтас бүрээс — юмны гадуур бүрсэн зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.