халхавч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Байгалийн элдэв үзэгдэл, араатан амьтан зэргээс халхлах, хамгаалах хэрэгсэл, нөмөр халх
- 2.шилжсэн утгаБуруу хэргээ нуун далдлах, хамгаалах, түрээ барих зүйл.
- 3.нууж далдалсан ямар нэг зүйлийн гадуур бүрхэвч
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | халхавч |
|---|---|
| Харьяалахын тийн | халхавчийн |
| Заахын тийн | халхавчийг |
| Өгөх орших тийн | халхавчид |
| Гарахын тийн | халхавчаас |
| Үйлдэхийн тийн | халхавчаар |
| Хамтрахын тийн | халхавчтай |
| Чиглэхийн тийн | халхавч руу |
| Олон тоо | халхавчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халхавч хаалга — хаалганы дотуур, гадуур давхарлан хийсэн үүд
халхавч ой — үер, ган, салхи шуурга, элс шороо зэрэг байгалийн элдэв гамшгаас сэргийлэхээр ургуулсан зурвас ой
халхавч хийх — а.юмны араар орж биеэ далдлах; б.салхи шуурга зэргээс хамгаалах халх босгох; в.шилж. буруу үйл явдлаа зүйтэй сайхан үгээр далдлан овлох, бусдыг өмнөө барьж бамбай болгох
халхавч хороо — а.цас, шуурга, салхинаас хамгаалахаар хотноос зайдуухан босгосон хороо; б.нөмөр болгохоор барьсан шивээ хашаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.