хавчих
Тайлбар
- 1.Хоёр талаас нь шахаж барих, шахаж дарах
- 2.Бахь, өрөлбө зэргээр зуулгах;
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto squeeze, to clamp; to oppress, to suppress, to clamp down on
Нийлмэл үг
гутал хөл хавчих — гутал багадах, холгох
мөрөө хавчих — а.хоёр мөрийг зэрэг дотогш нь шахан өргөх; б.мэдэхгүй гэсэн дохио өгөх
хаалганд гараа хавчих — хаалганы завсраар гараа шахуулах
хайчаар хавчих — хайчаар хоёр талаас нь шахаж барих
хавчин байлдах — дайсныг хоёр талаас нь шахан дарах
хавчин гадуурхах — ад үзэн дээрэлхэх
хавчин зайлуулах — шахан хөөх
хавчин боох — хязгаарлах, боож хэмжээлэх
санаачлагыг хавчих — санаачлагыг дарах, боох
хязгаарлан хавчих — хэмжээлэн боох
шахаж хавчих — гадуурхах
Хэлц үг
сүүлээ хавчих — а.айх хулчийх; б.амиа бодон зугтах
амаа хавчих — юм хэлмээр санагдавч дуугүй тэсэн өнгөрөх
алтан дэлхий сугаа хавчсан биш — газар мундсан биш, очих газар хаа ч байна
↑алтан дэлхий сугаа хавчсан биш
↑ амаа хавчих
↑ сүүлээ хавчих
Хоршоо үг
хяхах хавчих — хүний эрх чөлөө, хүсэл зоригийг хавчин боох, ад үзэн гадуурхах
Үгийн гарал
From Proto-Mongolic *qabcï-, probably related to Proto-Turkic *kap- (“to grasp, seize”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.