Үндсэн хэсэг рүү шилжих

боох

үйл үгнэр үг/ˈpoːx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠪᠣᠭᠤᠬᠤ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Цуглах, хуйлах, баглах
  2. 2.
    Уях, хүлэх, зангидах, тогтоох
  3. 3.
    Битүүлэн уях, таглан ороох
  4. 4.
    Халхлах, таглах
  5. 5.
    Нарийсах, бачуурах
  6. 6.
    Боомилох
  7. 7.
    Хориг саад хийх, хяхах хавчих, үнэрхэх, гацах
  8. 8.
    Хаах, саатуулах;

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto bind, to bundle; to tie; to wrap, to fold; to strangle; to stop, to obstruct; to prepare as boodog

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)боох
Одоо ирээдүй цаг (-на)бооно
Өнгөрсөн цаг (-лаа)боолоо
Өнгөрсөн цаг (-в)боов
Өнгөрсөн цаг (-жээ)боожээ
Үйлдсэн нэр (-сан)боосон
Хэвшсэн нэр (-даг)боодог
Холбох нөхцөл (-ж)боож
Урьдчилах нөхцөл (-аад)боогоод
Болзох нөхцөл (-вал)боовол
Хүсэх (-маар)боомоор
Захирах (-аарай)боогоорой
Үгүйсгэх (-хгүй)боохгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • алчуураар боох — алчуураар баглах

  • толгой боох — толгойгоо ороох

  • зангидаж боох — зангидан уях

  • хөвөрхий боох — амархан тайлагдахаар уях

  • шарх боох — шарх битүүлэн ороох

  • нүд боох — нүд таглах

  • хоолой боох — хоолой бачуурах

  • боож алах — боомилон үхүүлэх

  • хавчин боох — хяхан хавчих

  • хөсгөөр боох — ачлага хөсөг өгөхгүй үнэрхэх

  • тарвага боох — тарваганы боодог хийх

  • ямаа боох — ямааны боодог хийх

Хэлц үг

  • боож үхэх бор шидмэсгүй — юу ч үгүй, туйлын ядуу

  • боож үхэх бор шидмэс эрэх — сандарч бачимдан яахаа мэдэхээ байх

  • боож үхэх бор шидэмсгүй — юу ч үгүй, туйлын ядуу

    Тэднийд хүний нүдэнд тусчих юм гэж юу ч байхгүй. Боож үхэх бор шидэмс ч үгүй айл шүү дээ.

  • боож үхэх бор шидэмс эрэх — сандарч мэгдэн яахаа мэдэхээ байх

    Хүн хүнийг ойлгохгүй байх шиг хэцүү юм хүний амьдралд юу байх вэ! Үүнээс болж хүн “боож үхэх бор шидэмс эрэх нь холгүй” болжээ (Д.Урианхай, Халуун зуны сүүдэр).

  • ↑ хээрийн нохойн ам боох

Хоршоо үг

  • боох цуглах — баглаж бөөгнөрүүлэх

  • эрэх боох — хүлж баглах, уяаг нь мушгин чангаруулах

  • боох хясах — хяхах, хавчих

  • хаах боох — а.юмыг чөлөөтэй нэвтрүүлэхгүйн тулд хаалт боолт барих; б.хавчих, гадуурхах

Үгийн гарал

From Proto-Mongolic *boxa-, from Proto-Turkic *bog-. Compare East Yugur puu, Turkish boğmak.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.