Үндсэн хэсэг рүү шилжих

хайч

нэр үг/xait͡ʃʰ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠶ᠋ᠢᠴᠢ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хооронд нь нугаслан холбосон хоёр гуя нарийн төмөрт ир гаргаж, цагариг мэт бариул хийсэн хяргах, огтлох зэвсэг
  2. 2.
    Хооронд нь нугаслан холбосон юм хавчих, хоёр гуя төмөр
IIнэр үг
  1. 1.
    Хилийн харуулын хүмүүсийн хариуцсан газраа эргэж үзээд харилцан уулзаж зөрөх тэмдэгт газар

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгscissors; pliers

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхайч
Харьяалахын тийнхайчны
Заахын тийнхайчийг
Өгөх орших тийн—
Гарахын тийнхайчнаас
Үйлдэхийн тийнхайчаар
Хамтрахын тийнхайчтай
Чиглэхийн тийнхайч руу
Олон тоохайчнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хайчны ааг — хайчны ирийн уг хэсэг

  • хайчны аарцаг — хайчны ам бариул хоёрын уулзвар хэсэг

  • хайчны ам — хайчны хоёр гуяны ангайх хэсэг

  • хайчны бариул — хайчны барих иш этгээд

  • хайчны гуя — хайчны бариул бүхий хоёр урт төмөр

  • хайчны дэглий — хайчны хоёр гуяыг холбох хадаас

  • хайчны завж — хачны ирийн хоёр сэжүүр

  • хайсны зажуур — хайчны ир болон мөрийн хоорондох шанаа

  • хайчны мөрөг — хайчны ирний нөгөө тал

  • төмрийн хайч — төмөр хайчлах зориулалттай хайч

  • үйлийн хайч — үйл үртэс хийхэд хэрэглэх хайч

  • үсний хайч — үс засч янзлахад зориулсан төрөл бүрийн зориулалт бүхий хайч

  • хайч зажлах/хайч хэгэх — хайчилж даахгүй хэвэх

  • хайч солбих — хайчны гуя хэтрэн зөрөх

  • галын хайч — а.түлээг галд хийх, шилгээх, хөгжөөх, засахад зориулсан хайч дүрстэй хэрэгсэл; б.шилж. эхнэр нэртэй айлын зарц

  • мэс заслын хайч — мэс засалд хэрэглэх хайч

  • хайч боорцог — улаан хоног амууг жигнэж, хольц холин хайчны бариул мэт мушгин хийж, тосонд буцалгасан нэг зүйл боов

  • хайч хорхой — амьт. - олон хөлтэй, хар өнгөтэй, хатуу хальстай, эрүүндээ хорт булчирхайтай нэгэн зүйл шавж

  • хайч өвс — урга. - нэгэн үндэснээс салаалж, хайч мэт солбин ургадаг, хавтгай навчтай өвс, цахилдагийн нэгэн зүйл

  • хилийн хайч — хилийн уулзвар

  • хайч солих — хилийн тэмдэгт газраа ээлжлэн харах

Хэлц үг

  • хайчны гуянд явах — гэрлэх

    Одоо үед эмэгтэй хүн хайчны гуянд явах нь насны хувьд оройтож байгаа бололтой.

  • ↑ үнийн хайчинд орох

  • Хууль дээгүүр

  • Хайч доогуур

Үгийн гарал

From Proto-Mongolic *kaïčï, compare Buryat хайша (xajša), Kalmyk хәәч (xääç), Dongxiang khaichi, Middle Mongol قايجي (qayiči).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.