Үндсэн хэсэг рүү шилжих

хутга

нэр үгүйл үг/xʊtʰəɢ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Нэг талдаа иртэй, ардаа бариултай огтлох, зүсэх багаж зэвсэг

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгknife

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхутга
Харьяалахын тийнхутганы
Заахын тийнхутгаг
Өгөх орших тийнхутгаад
Гарахын тийнхутганаас
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнхутгатай
Чиглэхийн тийнхутга руу
Олон тоохутганууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хутга гаргах — а.хүнийг хутгалахаар сүрдүүлэх; б.юм идэхээр хутгаа хуйнаас нь гаргаж ирэх

  • хутга сугалах — хутгыг хуйнаас нь гаргаж хүнийг сүрдүүлэх

  • хутгаар огтлох — хутгаар хэрчих, зүсэх

  • хутган жад — хутга хэлбэртэй жад

  • хутган сөд — шувууны хамгийн урт өд

  • хутганы ааг — хутганы ир, иш хоёрын уулзвар уг

  • хутганы боом — хутганы ирийн бариулд шаасан уг

  • хутганы ир — хутганы огтлох хэсэг

  • хутганы иш — хутганы бариул

  • хутганы ишийн толт — хутганы ишийн арын тав

  • хутганы мөр — хутганы ар, ирийн эсрэг зузаан тал

  • хутганы үзүүр — а.хутганы шовх тал; б.хүнээс хутга хэрэглэхээр авч, түүнд хутганы хамтаар эргүүлж өгөх хувь

  • хутганы ховил — хутганы хажуугийн суваг

  • хутганы хуй — хутганы гэр

  • ангийн хутга — ан агнахад хэрэглэх хутга

  • сахлын хутга — сахал хусах хутга

  • чинжаал хутга — хоёр талдаа иртэй нэг зүйл хутга

  • чичлүүр хутга — чинжаал хутга

Хэлц үг

  • хутганы ир дээр — үйл явдлын хааш болох магадгүй, хэрхэхийг хэлэхэд бэрх эгзэгтэй байгаа үе

  • хоолой дээр хутга тавих — а.алахаар заналхийлэх; б.яаж ч болохгүй хүнд байдалд орох

  • үхрийн сүүлэн дээр хутга — хэрэг явдал дуусах үед бүтэлгүйтэх

  • хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уух — ихэд найрлан цэнгэх

  • хутга өвөрлөх — муу санаа санах

    Хэдийгээр тэр өдөр хүү, охин хоёр хоорондоо маргалдсан ч гэсэн ийм жаахан хүүхдийн толгойд хутга өвөрлөж хүн отох санаа төрнө гэж үү?

  • хутганы ир[эн] дээр — үйл явдлын хааш болох магадгүй, хэрхэхийг хэлэхэд бэрх эгзэгтэй байгаа үе

    Амь нас нь хутганы ирэн дээр, байсан тул тариа тарьсан хүн нэг ч үгүй (Ж.Дамдин, Үймээний жил).

  • хутганы үзүүр болгох — өдөөж байгаад өөрийн төлөө зүтгүүлэх

    Юунд харин манаар хутганы үзүүр болгож, манай цэргийг минь ятган мохоов хэмээгээд эгж явтал замд бас хэд хэдэн хүн ирж мэдүүлрүүн... (Инжаннаши, Хөх судар).

  • ↑ модон хутгаар үхэр алах

  • ↑ үхрийн сүүлэн дээр хутга

  • ↑ хоолой дээр хутга тавих

  • Нум хэдий хүчтэй боловч хөвчөө таслахгүй

  • Хутга хэдий хурц боловч ишиндээ тусгүй

  • Харамч эзний

  • Хутга мохоо

  • Хутга хурц боловч

  • Ишээ яаж огтлох вэ

  • Хутга хурц ч гэсэн ишиндээ тус болохгүй

  • Морь хурдан ч гэсэн туурайндаа нэмэр болохгүй

  • Хутга хэдий гантай боловч билүүдэхгүй бол мухар

  • Хүн хэдий мэргэн боловч сургахгүй бол мунхаг

  • Эмч хэдий мэргэн боловч биедээ тусгүй

  • Хутга хэдий хурц боловч

  • Мөрөө дааж чаддаггүй

  • Хутга үзүүртээ хурц

  • Хууль хязгаартаа хурц

  • Хүн мэргэн боловч биедээ мохоо

  • Хутга хурц боловч ишдээ мохоо

  • Хүн хурц боловч олныг яаж дийлэх вэ

  • Хутга хурц боловч ишээ яаж огтлох вэ

  • Хүн явбал цагаарна

  • Хутга билүүдвэл хурцадна

  • Шөвөг гаргавал

  • Хутга гаргана

  • Эмч сайн ч гэсэн өөртөө тусгүй

  • Хутга хурц ч гэсэн ишиндээ тусгүй

Зүйр цэцэн үг

  • Хутгаан билүүдсэн хүн мах иднэ

  • Хэлээн билүүдсэн хүн ял иднэ

Хоршоо үг

  • хутга жад — юмыг огтлох, хатгах зэвсэг

  • хутга хэт — гал ноцоож асаах хэрэгсэл болон юм огтлох ирт зэвсэг

  • хутга мэс — ирт зэвсгийн зүйл

  • хутга сэлэм — юм огтлох болон байлдаанд хэрэглэх ирт зэвсэг

  • хутга сэрээ — юмыг огтолж зүсэх болон өлгөж хатгах хэрэглэл

  • хутга шөвөг — юмыг огтлох, хатгах, цоолох зэвсэг хэрэгсэл

  • хутга юлд — хутга мэс

Үгийн гарал

From Proto-Mongolic *kïtuga, compare Buryat хутага (xutaga), Kalmyk утх (utx), Dongxiang khudogvo, Mongghul qidighua.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.