хараал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтныг доромжлон дайрах муу үг
- 2.Зүхэл
- 3.тамд үүрд мөнх шийтгэл хүлээлгэсэн гэх байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хараал |
|---|---|
| Харьяалахын тийн | хараалын |
| Заахын тийн | хараалыг |
| Өгөх орших тийн | хараалд |
| Гарахын тийн | хараалаас |
| Үйлдэхийн тийн | хараалаар |
| Хамтрахын тийн | хараалтай |
| Чиглэхийн тийн | хараал луу |
| Олон тоо | хараалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хараал тавих — элдэв муу үг олныг хэлэх
хараал идэх — бусдад хараалгах, зүхүүлэх
ха-раал хийх — хүнийг хорлох, хохироох зүйл хийх
хараал хүрэх — бусдын хараасны адил муу юм тохиолдох
Хэлц үг
Хар хортой барилдаанд хөл алдвал гавьяагүй
Хараал заналтай тэмцээнд амь алдвал гавьяагүй
Хараал идэж
Хамниганаар хатирах
Хараал ихэдвэл хэрүүл
Халгай ихэдвэл заваан
Хараал нь ерөөл бол
Хавирга нь тээг бол
Хараал нь хазаартай
Хөдлөл нь хориотой
Хараал нь хар толгойдоо
Хадаг нь бурхандаа
Хараал нь цараатай
Хөдлөл нь хойрготой
Хараал хар толгойд
Хадаг самбай бурханд
Хараал хариутай
Ерөөл үртэй
Хараал чинь ерөөл бол
Хамар чинь дэгээ бол
Хар илжиг унаж
Хар хошуунд золиул
Зүйр цэцэн үг
Хараалын үзүүрт цус
Ерөөлийн үзүүрт тос
Хараал элээнд зохихгүй
Элээний шүүрэл тахианд таарахгүй
Хоршоо үг
хараал зүхэл — а.бусдыг муу болог хэмээн зандрах үг; б.харааж зүхэх зан үйл
жатга/жатга хараал — бусдад гай дуудсан уншлага, домын зан үйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.