харлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны өнгө хар болох
- 2.шилжсэн утгаМуу байдалтай болох, ажил хэрэг бүтэлгүйтэх, үл өөдлөх
- 3.шилжсэн утгаЮм хуучрах, хиртэх
- 4.шилжсэн утгаОлон юм нэлэнхүйдээ бараалж харагдах;
- 5.шилжсэн утгаХарь газар визийн хугацаа хэтэрч хууль бусаар орогнон ажиллах.
- 1.Эргэн тойрноо харах.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | харлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | харлана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | харлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | харлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | харлажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | харласан |
| Хэвшсэн нэр (-даг) | харладаг |
| Холбох нөхцөл (-ж) | харлаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | харлаад |
| Болзох нөхцөл (-вал) | харлавал |
| Хүсэх (-маар) | харламаар |
| Захирах (-аарай) | харлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | харлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харлаж харагдах — хар өнгөтэй болж харагдах
газар харлаж байна — цас цоохортох, газар гэсэх
утаанд харлах — утаанд идэгдэн хөө болон хар өнгөтэй болсон байх
харласан юм болох — бүтэлгүй юм болох, бүтэлгүйтэх
бүр харлажээ — баларчээ!
хувцас харлах — хувцас хиртэх
дотор харлах — а.цээжин дээр аягүй болж өвдөх; б.шилж. сэтгэл санаа муу болох
нүд харлах — нүд бүрэлзэн, юм үзэхгүй болох
Хэлц үг
гол харлах — ихэд харамсах, аягүй болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.