хахах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Залгисан юм хоолойд тээглэн бөглөхөд сандран огцом огцом огих
- 2.Утаа униар, хатан үнэрт амьсгалж дийлэхгүй болох
- 3.шилжсэн утгаОлноор чихэлдэн зорчих
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хахах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хахна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хахлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хахав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хахжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хахсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хахдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хахаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хахаад |
| Болзох нөхцөл (-вал) | хахвал |
| Хүсэх (-маар) | хахмаар |
| Захирах (-аарай) | хахаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хахахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуурай идэх юманд хахах — идэх юм хуурай оргин горойж огих
утаанд хахах — утаанд хоолой ам хорсон ханиах, амьсгалахд бэрхтэй болох
Хэлц үг
үгэндээ хахах — хэлсэн үгэндээ буцаж ороогдох
хахсан дээр нь нудрах — ядарч буруутаж явахад нь нэрмэх
↑ үгэндээ хахах
Зүйр цэцэн үг
Хазайсан дээр нь түлхэх
Хахсан дээр нь чихэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.